Сонирхотой мэдээлэл

Эгчмэд бүсгүйчүүдийн юунд нь татагдсан нууцууд

1 . Арав гаруй насны зөрүүтэй ч хайр сэтгэлийн хүчээр хамтын амьдралаа босгосон жүжигчин Т.Бархүү, И.Одончимэг хоёр маан хөөрхөн охинтойгоо сайхан амьдарч байна.

“Сэргээш” инээдмийн киноны зураг авалтын үеэр дурласан гэдэг. Одончимэгийн илүү дутуу зан, маяг байхгүй, яг өөрөөрөө байж чаддаг нь түүний сэтгэлийг татсан байна

2 . Таван насны зөрүүтэй ч Монголын сайхан хосуудын нэг бол Г.Нарансолонго , С.Тэмүүжин нар яахын аргагүй мөн юм.

Г.Нарансолонгыг ихэнх хүн гоё нүдтэй гэдэг бол Тэмка түүний чихэнд татагдаж байсан гэнэ. Хажуу талаас нь харахад их дур булаам харагдсан гэсэн шүү. Харин бүсгүй ирээдүйн нөхрийнхөө цэвэрч дэгжин байдалд татагджээ.

3 . Загвар өмсөгч Э.Энхболд , Загвар зохион бүтээгч дизайнер Д.Отгонжаргал нар 7 насны зөрүүтэй төдийгүй мөнл нэгэн салбарт хамтдаа ажилладаг хүмүүс юм.

Энхболд хэлэхдээ: Одоо л найз охинтой болъё гэж бодож байх үедээ эхнэртэйгээ танилцсан. Тэр үед би 20-той л залуу байсан. Анх танилцахдаа насаа нэмээд 23-тай гээд хэлчихэж билээ. Нөгөө 23 нас нь хэдэн жил огт өөрчлөгддөггүй, тэгээд охиноо төрдөг жил яг жинхэнээсээ 23-тай гэж хэлсэн. Миний эхнэрийн бүх зүйл нь гоё. Сайн ч гэрийн эзэгтэй. Хоол сайхан хийдэг, халамжтай, ажилсаг ээж. Манай хүн чинь Монголдоо л анх удаа эрэгтэй хувцасны цуглуулга урлаж шоу хийсэн хүн шүү дээ. Загвар өмсөгч Х.Бадамгэрэл бид хоёр нэг нэгнээ шоолдог юм. Манай хүн загварын шоугаа хийхийн тулд эрэгтэй загвар өмсөгчдийн дунд шалгаруулалт хийж, тэр дундаасаа намайг сонгосон. Тэндээс бидний харилцаа улам гүнзгийрч гэр бүл болсон. Харин дуучин Бэки буюу Г.Мөнхбаяр “My love” дууныхаа клипэнд тоглуулахаар эмэгтэй загвар өмсөгчдийг шалгаж, тэднээсээ Х.Бадамгэрэлийг сонгосон юм билээ. Одоо тэд бас л гэр бүл болсон. “Хоёулаа л сонгон шалгаруулалтад орж байж ханиа олж дээ” гээд инээдэг.Эхнэрээсээ өмнө охинтой үерхэж байсан туршлага надад байгаагүй. Анхны найз охинтойгоо гэр бүл болсон. Урлах эрдэм дээд сургуульд Оля гээд их царайлаг загвар зохион бүтээгч байдаг тухай өмнө сонсож байсан ч харж байгаагүй юм. Анх шалгаруулалтанд нь орохоор очихдоо хараад “Аан энэ нөгөө хөөрхөн бүсгүй байх нь гэж бодоод ямар сайхан бүсгүй вэ гэж харж байсан юм ” хэмээн ийнхүү ярилцлагандаа дурьдаж байжээ

Leave a Reply

Your email address will not be published.

Буржгар үстийг санаж байна уу? Тэр гуниж, гутарлаа гээд буруу зам руу халтираагүй цөөхөн оддын нэг юм

1928 онд алдарт хүмүүн, өнгөрсөн зууны дэлгэцийн сахиусан тэнгэр, буржгар […]

error: Content is protected !!