Uncategorized

Дундаж болон доогуур орлоготой иргэдэд ипотекийн зээл олгоно иймээс…

Хэрэгтэй нэгэн мэдээг хүргэж байна.ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ТАЛААР МОНГОЛБАНКНААС МЭДЭЭЛЭЛ ӨГӨВ

Энэ оны эхний долоон сард 355 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг 4500 орчим өрхөд Монголбанк болон арилжааны банкуудын эх үүсвэрээр олгоод байгаа аж. Харин энэ сард 71.7 тэрбум төгрөгийн зээл олгохоор ажиллаж байна гэж Төвбанк мэдээллээ.
Мөн

Цар тахлын хууль”-ийн дагуу зээлийн эргэн төлөлтийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцлөөр 2020 оны дөрөвдүгээр сараас энэ оныг дуустал таван удаа хойшлуулсан. Сүүлийн төлбөр хойшлуулалтаар 3.4 их наяд төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй 63171 зээлдэгчийн хүсэлтийг үндэслэн төлбөрийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцлөөр хойшлуулжээ. Дээрх

зээлдэгчид энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс он дуустал нийт 195.12 тэрбум төгрөгийн төлбөрийг хойшлуулсан байна. Хөтөлбөрийн хүрээнд олгогдож буй зээлд тавигдах шаардлага, шалгуур өөрчлөлт ороогүй буюу “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам” болон “Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам”-ын дагуу хэвийн хэрэгжиж байна. Энэ талаар

Монголбанкны Гадаад харилцаа, ёслолын албаны дарга Г.Намуун “Ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр 2016 онд Монголбанкнаас баталсан журмын дагуу олгогдож байгаа. Шалгуурууд нь иргэн, банк, орон сууц дээр тавигддаг. Зээлийн эх үүсвэр багассан. Тус хөтөлбөр нь

ипотекийн зээлээр баталгаажсан бондын үндсэн төлбөрөөр санхүүждэг. 2020 оны дөрөвдүгээр сараас эхлэн Засгийн газар болон Монголбанкнаас “Цар тахлын хууль”-ийн дагуу ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр таван удаа хойшлуулсан нь бондын үндсэн төлбөрийн эргэн төлөлтөд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Мөн

банкуудад маш их хүсэлтүүд бөөгнөрсөн байна. Энэ дунд шаардлага хангахгүй, хүүхдүүддээ 2-3 удаа ипотекийн зээл аваад өгчихсөн хүмүүс удаа дараа хүсэлт өгч байна. Гэтэл хөтөлбөрийн үндсэн зорилго нь дундаж болон түүнээс доогуур орлоготой иргэдэд зориулсан. Тиймээс материал өгсөн бүх хүн хамрагдах боломжгүй. Яг зорилтот бүлгийн хүмүүстээ олгохыг зорьж байна” хэмээн мэдээллэсэн юм.Хэрэгтэй хүндээ хэрэг болох болтугай!

Leave a Reply

Your email address will not be published.

Фэйсбүүк, Инстаграмаас гоо сaйхны мэc зaсал хийлгэсэн мэт харагдах филтерүүдийг хoриглoхоор болжээ

Фэйсбүүк Инстаграм дээр нэгэн өөрчлөлт хийхээр болж: Meta компани Facebook, […]

error: Content is protected !!