Uncategorized

Сурагчдын жигдрэлт жигд бус амьжиргааг дaлдалдаг

Сүүлийн үед сурагчдын формны үнэ өссөнтэй холбоотой эцэг эхчүүд санал бодлоо хуваалцсаар байх боллоо.

Сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаа нээх болсон энэ цаг үед сурагчдын дүрэмт хувцасний үнэ өндөр байна гэх мэдээлэл гарах болжээ. Үүнтэй холбогдуулан нийгэмд сурагчид заавал дүрэмт хувцас өмсөх шаардлагагүй, жил бүр өндөр үнээр дүрэмт хувцас худалдаж авдаг байдлаа зогсоомоор байна гэх хандлага ч ажиглагдах болов.

Үнэн хэрэгтээ сурагчид ижил төрлийн хувцас өмсөхөө больвол амьжиргааны түвшний ялгаатай байдал хамгийн их мэдрэгдэнэ. Нэг ёсондоо сурагчдын дунд нэг нэгнээ ялгаварлан гадуурхах, дарамт шахалт үзүүлэх зэрэг сөрөг нөлөөлөл одоогийнхоос ихсэх магадлалтайг үгүйсгэх боломжгүй.

Түүнчлэн дүрэм хувцасаар жигдрэх нь хүүхдэд хариуцлагатай зан чанар суулгаж, нийгэмших, төлөвлөх чадварт суралцуулдаг. Хүүхэд дүрэмт хувцасаа цэвэрлэх, өмчлөх, зөв цэгцтэй өмсөх гээд нийтлэг энгийн чадваруудыг эзэмшиж байдаг. Энэ нь цаад утгаараа хүүхдийг нийгмийн нэг хэсэг болгон төлөвшүүлэх, өөрийнхөө эд хэрэгслийг арчлах арга ухаанд чиглүүлж байгаа юм. Мөн нийтээр дагаж мөрддөг дүрэм журам байдаг юм байна гэдгийг ойлгож, хэм хэмжээнд захирагдах ухамсар тогтдог.

Нөгөө талаар сурагчид дүрэмт хувцас биш дуртай хувцасаа сургуульдаа өмсөх нь эцэг эхчүүдэд харин ч их санхүүгийн дарамт болно. Таван өдрийн таван өөр хувцас нэг дүрэмт хувцасны мөнгөнөөс илүү гарах нь лавтай.

Түүнчлэн бид нийгэм цаг үеийн байдлаа ухамсарлах хэрэгтэй. Үйлдвэрлэгч орон биш тул хувцасны материал үнэтэй орж ирэх нь ойлгомжтой зүйл. Бараа бүтээгдэхүүний үнэ жигд өсөж байхад дүрэмт хувцасны үнэ ганцаараа бууна гэж байхгүй шүү дээ.Иймээс л үнэтэй байна гэж ундууцахын оронд үнэ, мөнгөнөөс давсан цаад шалтгааныг бодож үзэх учиртай.Форм өмсөх нь хамгийн оновчтой зөв шийдвэр байх.

Leave a Reply

Your email address will not be published.

Фэйсбүүк, Инстаграмаас гоо сaйхны мэc зaсал хийлгэсэн мэт харагдах филтерүүдийг хoриглoхоор болжээ

Фэйсбүүк Инстаграм дээр нэгэн өөрчлөлт хийхээр болж: Meta компани Facebook, […]

error: Content is protected !!