Uncategorized

Л.Оюун-Эрдэнэ: Хөдөө шилжин очиж байгаа төрийн албан хаагчийн цалинг хоёр дахин нэмэгдүүлнэ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нэгэн мэдэгдэл хийсэн юм:

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа авто зам, зогсоолын ажлын явцтай танилцав.Энэ үеэр

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Улаанбаатар хотоос хөдөө орон нутагт очиж ажиллах боловсон хүчнийг дэмжинэ. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотоос хөдөөд очиж байгаа иргэдээ “Шинэ үеийн илгээлтийн эзэд” гэж нэрлэнэ. Тэгээд ипотекийн зээлийн багц дэмжлэг өгнө. Хөдөөд шилжин очиж байгаа төрийн албан хаагчийн цалинг хоёр дахин нэмэгдүүлнэ. Мөн нэг удаагийн тэтгэмж өгнө. 2023 оны улсын төсвийн нэг онцлог энэ.

Нөгөө талдаа Улаанбаатарт ирж байгаа хүмүүс татвартай болно. Ингэж бид бодитой зохицуулалт хийхгүй бол цаг хугацаа өнгөрөх тусам Улаанбаатар хотын асуудал улам хүнд болно. Хүн ам өснө, автомашины тоо нэмэгдэнэ, эдийн засаг өснө, ажлын байр нэмэгдэнэ. Ингээд бид нутаг дэвсгэрийнхээ 0.3 хувьд төвлөрсөөр байгаад нэг хот улс болно. Энэ үндэсний аюулгүй байдлын асуудал болж, алс хязгаар нутаг эзгүйднэ” хэмээн ярьсан юм.

Та түүний энэ шийдвэрийг юу гэж бодож байна? Бодлоо доор бичээрэй!

Leave a Reply

Your email address will not be published.

Фэйсбүүк, Инстаграмаас гоо сaйхны мэc зaсал хийлгэсэн мэт харагдах филтерүүдийг хoриглoхоор болжээ

Фэйсбүүк Инстаграм дээр нэгэн өөрчлөлт хийхээр болж: Meta компани Facebook, […]

error: Content is protected !!