Uncategorized

Банкyудаас зээлийн шимтгэлээ авъя

Сошиалаар нэгэн ийм мэдээлэл яваад буй.

Арилжааны банкууд зээл олгосны шимтгэл гэх нэг хувийн нэмэлт төлбөр авах эрхгүй гэдгийг анхан болон давж заалдах шатны шүүхээс тогтоосон. Одоо Улсын дээд шүүх ямар шийдвэр гаргахыг иргэд анхааралтай ажиглаж, хүлээж байна. Хэрвээ дээд шүүхээс зээлийн шимтгэл гэж авдаг нэг хувийн төлбөрийг хууль бус гэж үзвэл сүүлийн 10-15 жилд банкууд иргэдээс авсан төлбөрөө буцааж өгөх ёстой.

Харин Монгол Улсын Дээд шүүх дээрх асуудлыг хэрхэн шийдвэрлэх бол. Уг нь 2015 онд Арилжааны банкны нэг хувийн шимтгэлтэй холбогдуулан яг өнөөгийнх шиг шүүх хурлын шийдвэр гарч байсан. Харамсалтай нь тухайн үедээ газар авалгүй “унаж” байсан. Тухайн үед ШЕЗ-өөс Монгол Улсын 400 гаруй шүүгч нар нийтдээ 24.5 тэрбум төгрөгийн зээлтэй гэж мэдээлж байсан.
Мөн 180 шүүгч 2008 онд “ХААН” банкнаас сарын 1 хувийн хүүтэй орон сууцны зээл авсан тухай мэдээлэл 10 жилийн дараа ил болж байсан. Товчхондоо шүүгч нар банкуудын хараат байдалд байдаггүй гэх баталгаа алга даа.

Эдийн засагч Д.Ангар “Банкны тухай хуульд “Банкны зээлийн үйл ажиллагааг хуулиар зохицуулна” гэж заасан байдаг аж. Өөрөөр хэлбэл арилжааны банк болон иргэд/аж ахуйн нэгж хоорондын зээлийн харилцааг зөвхөн хуулиар зохицуулах эрх зүйтэй.

Үүний дагуу дагалдан гарсан хууль нь “Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль” юм. Энэ хуульд банкууд зээл судалсны шимтгэл, хураамж авах талаарх зохицуулалт огт байсангүй. Тиймээс банкууд зээл судалсны гэх 1 хувийн шимтгэлийг авах эрхгүй байж. Тиймээс “1% шимтгэл” нь хууль зөрчсөн гэж үзсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүд нь үндэслэлтэй аж.” гэж тайлбарласан.

Үүнтэй зэрэгцэн ШӨХТГ-аас зээлийн шимтгэлийг зориулалтын дагуу ашигладаггүй нь батлагдсан 9 банкийг 20 сая төгрөгөөр торгож байгаагаа зарлалаа. Цаашлаад нэр бүхий 9 банкинд зээл олголтын шимтгэлийг гарч буй зардалтай нь уялдуулан үндэслэлтэй тогтоож, харилцагчтай байгуулж буй зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах арга хэмжээг авч, зөрчлийн үр дагаврыг арилгах зэрэг албан даалгавар хүргүүлжээ.

Мэдээж зээлдэгчдийн хувьд Монголбанкан дахь зээлийн мэдээллийн санд хадгалагдсан баримтдаа түшиглэн буруу харж уйлж, зөв харж инээж өгсөн мөнгөө буцааж авмаар байна хэмээн иргэд ярьж байгаа юм.Та дэмжиж байна уу?

Leave a Reply

Your email address will not be published.

Фэйсбүүк, Инстаграмаас гоо сaйхны мэc зaсал хийлгэсэн мэт харагдах филтерүүдийг хoриглoхоор болжээ

Фэйсбүүк Инстаграм дээр нэгэн өөрчлөлт хийхээр болж: Meta компани Facebook, […]

error: Content is protected !!