Uncategorized

Допингийн шинжилгээний хариу иржээ…

Допингийн шинжилгээний хариу иржээ:

Энэ жилийн үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд дөрөв давсан 64 бөх, шөвгөрсөн 16 харваач нийт 80 хүнээс допингийн шинжилгээг авч БНСУ-ын лабораторид илгээсэн.

Одоогоор 16 харваач болон 60 орчим бөхийн шинжилгээний хариу ирээд байна. 4-5 бөхийн шинжилгээний хариу хараахан ирээгүй байгаа ба шинжилгээний хариу бүгд ирсний дараагаар олон нийтэд мэдээлэх юм.

Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр бөхчүүдийн шинжилгээнд допинг илэрсэн талаар мэдээлсэн. Тухайн асуудлаар холбогдох албаныхнаас тодрууллаа.

Үндэсний их баяр наадмын бөхийн салбар комиссын дарга П.Сайнзориг

Зарим хэвлэлээр мэдээлж байгаа шиг бөхчүүдэд допинг илэрсэн эсэх одоогоор тодорхойгүй байна. Бид ирсэн нэрийг задлаж үзээгүй. Дутуу байгаа бөхчүүдийн шинжилгээний хариу ирэхээр нэрийг задлах хууль эрх зүйн зохицуулалттай юм байна.

Бид хэн хэнээс допинг илэрсэнг шуурхай цаг алдалгүй мэдээллэх болно.

Leave a Reply

Your email address will not be published.

Фэйсбүүк, Инстаграмаас гоо сaйхны мэc зaсал хийлгэсэн мэт харагдах филтерүүдийг хoриглoхоор болжээ

Фэйсбүүк Инстаграм дээр нэгэн өөрчлөлт хийхээр болж: Meta компани Facebook, […]

error: Content is protected !!