Сонирхотой мэдээлэл

ЭХЭЭСЭЭ ӨНЧИРСӨН УНАГАНЫ ЭХИЙГ TEDDY БААВГАЙ ОРЛОЖЭЭ

Нэгэн фермер төрөөд 3 хоносон, эхээсээ өнчирсөн нэгэн унагыг олж байсан байна. Тэгээд хоол тэжээлийн дутагдалд орсон , бараг харангадах гэж байсан хөөрхий унагыг фермер эр ойролцоох үндэсний хүрээлэнгийн ажилтнуудад өгчээ. Тэрээр төрсөнийхөө дараа хэд хэдэн гүүг хөхөх гэж оролдож байсныг хүмүүс харсан байна. Малын эмч нар унагыг сүүгээр угжиж халамжилсан ч өнчин унага ганцаардаж байгаа нь анзаарагдаж мөн огт унтахгүй байсан байна. Хүрээлэнгийн ажилтнууд ч байнга дэргэд нь байж чадахгүй байлаа. Тэгээд тэд нэгэн мэргэн арга бодож олсон нь яг л хүүхэд шиг нялх амьтанд чихмэл баавгай авч өгсөн байна. Унага хэсэг хугацаа өнгөрөхөд 120 см өндөр чихмэл баавгайтайгаа дотносон ижилдэн сэргэж , улмаар унтаж амарсан байна.

Ийнхүү тэди баавгай унаганд ээжийг нь орлохуйц тайтгарлыг өгсөн ажээ. Төрөөд 10 хоносон унага тэди баавгайгаа бүр тэврэх дуртай болсон байна.

Үүнээс хойш тэди баавгай түүний хамгийн дотны нэгэн болжээ. Магадгүй яг л эх шиг нь санагддаг учраас тэр үргэлж дэрлэж , тэвэрдэг байх. Тэр 3 долоо хоногийн дараа эрүүл , чийрэг болсон байна. 3 жилийн дараа ч тэр түүнийг хайрласаар л байгаа юм

Leave a Reply

Your email address will not be published.

Буржгар үстийг санаж байна уу? Тэр гуниж, гутарлаа гээд буруу зам руу халтираагүй цөөхөн оддын нэг юм

1928 онд алдарт хүмүүн, өнгөрсөн зууны дэлгэцийн сахиусан тэнгэр, буржгар […]

error: Content is protected !!