Uncategorized

ШУУРХАЙ: Фэйсбүүк 10 сарын 1-нээс эхлэн лайваар худалдаа хийхийг ХААНА!

Фэйсбүүкээс мэдэгдэл хийлээ:

BARCELONA SPAIN – MARCH 26 2017: Facebook Live logo sign on white background printed on paper. Facebook Live lets people, public figures and Pages share live video with their followers and friends on Facebook.

Фэйсбүүк компани 2022 оны 10 сарын 01-с шууд лайваар онлайн худалдаа хийхийг хязгаарлахаар болсон байна. Учир нь компаний зүгээс Фэйсбүүкийн reels үйлчилгээндээ анхаарлаа хандуулахаар болсон тухайгаа хувийн блогтоо бичжээ.

Дээр заасан хугацаанаас хойш Фэйсбүүкийн хэрэглэгчид хуваарьт онлайн лайв болон шууд лайваар худалдаа хийх боломжгүй болох юм. Мөн хэрэглэгчид Фэйсбүүк шууд лайваар онлайнаар арга хэмжээ, үйл явдлуудыг шууд дамжуулалт хийх боломжтой бөгөөд зөвхөн шууд лайваар онлайн худалдаа тэр дундаа бүтээгдэхүүний танилцуулга, жагсаалт үүсгэх гэх мэтээр ашиглах боломжгүй болох юм хэмээн олон нийтийн сүлжээнд зарлаад байна.

Лайв стрийм онлайн видео худалдааг хэрэглэгчид 2 жилийн өмнөөс эрчимтэй ашиглаж эхэлсэн ба энэ хугацаанд Фэйсбүүк компани энэ үйлчилгээндээ жижиг жижиг ажиглалтууд болон бета туршилтуудыг хийсээр ирсэн байна.

Эцэст нь хэлэхэд “Хэрэглэгчдийн ихэнхи нь богино хэлбэрийн видео буюу Reels-ийг эрчимтэй ашиглаж эхлээд байгаа учир бид Мета-гийн богино хэлбэрийн видео бүтээгдэхүүн болох Фэйсбүүк, Инстаграмм-ийн Reels-д анхаарлаа хандуулж байна” хэмээн компани блогтоо бичжээ. Хэрвээ та видеогоор дамжуулан хүмүүст хүрч, тэдний сонирхлыг татахыг хүсвэл Facebook, Instagram дээрх Reels and Reels зарыг туршиж үзээрэй. Та мөн

Instagram дээрх Reels-д өөрт таалагдсан бүтээгдэхүүнүүдийг таглах буюу тэмдэглэж, хүмүүст илүү хүргэх, анхаарлыг нь хандуулах боломжтой.Мөн

Тик ток компани нь шууд цахим худалдааны Тик ток шоп шинэ үйлчилгээг АНУ болон Европын бусад хэсгүүдийн улсуудад нэвтрүүлж өргөжүүлэх төлөвлөгөөтэй байсанч амжилтгүй болж цуцлах хүртэл арга хэмжээ авах болсон нь саяхан олон нийтэд ил болсон бөгөөд үүнээс харахад Фэйсбүүк компани шууд лайваар онлайн худалдаа хийхийг багасгах хүсэлтэй байгаа цорын ганц дижитал компани биш юм хэмээн мэдэгдэл хийлээ.

Та энэхүү өөрчлөлтийг юу гэж бодож байна?

Leave a Reply

Your email address will not be published.

Фэйсбүүк, Инстаграмаас гоо сaйхны мэc зaсал хийлгэсэн мэт харагдах филтерүүдийг хoриглoхоор болжээ

Фэйсбүүк Инстаграм дээр нэгэн өөрчлөлт хийхээр болж: Meta компани Facebook, […]

error: Content is protected !!