Цаг үеийн мэдээлэл

Тамхины иш түүх уралдаан зарлалаа

“Бөмбөрцгийн сүмбэ” хүүхдийн байгууллагаас “Аюулыг авдарлая-1” уралдааныг 21 аймагт энэ сарын буюу 8 дугаар сарын 16наас 9-р сарын 16 хүртэл нэг сарын хугацаанд зарлалаа.

Орчны бохирдолыг бууруулах үндэсний хорооноос агаар орчны бохирдолыг бууруулах хөтөлбөрийн хүрээнд энэхүү уралдааныг дэмжин, хамтран ажиллаж байгаа юм байна. Энэ ажлын хүрээнд 21 аймагт хог хаягдал болсон тамхины ишийг түүх , холбогдох байгууллагад шилжүүлэх ажлыг хийхээр төлөвлөжээ.

“Аюулыг авдарлая-1” уралдааныг хавдар , харшил зэрэг олон өвчний суурь шалтгаан болдог , байгальд уусаж шингэдэггүй хуванцараас бүтсэн , хурдан бутардаг зэрэг сөрөг үр дагавартай тамхины ишийг өөрийн амьдардаг гэр , байшин , байр , хашаа , гудамж , тоглоомын талбай , голын эрэг орчмоос түүж савлан орчиноо цэвэрлэх , цаашлаад татсан тамхины ишээ шууд савлаж сургах зорилгоор зохион байгуулж байгаа ажээ

Хамгийн олон сав, тамхины иш түүсэн тэргүүний аймгийг тодруулах юм байна. Аймаг , сумын иргэд нас хүйс харгалзахгүй гурван гишүүнтэй нэг баг бүрдүүлэн оролцоно.

Шалгаруулах журам: Хамгийн олон сав, тамхины иш түүсэн гурван багыг аймаг тус бүрд шалгаруулж , урамшуулж , алдаршуулна. Нэг баг хамгийн багадаа 30сав иш түүх бөгөөд , нэг аймагаас 5 баг оролцох боломжтой.

Багууд 9-р сарын 16ныг хүртэл Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар , Байгаль орчны мэргэжилтэнд багийн нэрээ бүртгүүлэн цуглуулсан савтай ишээ тоолуулж хураалгана.

Шагналын сан: (Аймаг тус бүрд)

1-р байр: 200.000 төгрөг , ивээн тэтгэгчийн гарын бэлэг

2-р байр: 150.000 төгрөг, ивээн тэтгэгчийн гарын бэлэг

3-р байр: 100.000 төгрөг, ивээн тэтгэгчийн гарын бэлэг

Энэхүү уралдаанаар тамхины ишээ зөвхөн түүхээс гадна ил задгай биш зориулалтын хогийн саванд хаяж сурахыг уриалж байгаа ажээ

Leave a Reply

Your email address will not be published.

error: Content is protected !!