Цаг үеийн мэдээлэл

Нөгөө сүүлийн үед од болоод байгаа Төвөд охин Жа Гэнцуо гэж хэн бэ?

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сошиал сүлжээнд Төвөд үндэстний дуучин охины дуулалт ихээхэн дуулиан, шуугиан болоод байгаа билээ. Харахад монголжуу төрхтэй, борвио шүргэсэн урт хар сүлжмэл гэзэгтэй түүнийг Жа Гэнцуо гэдэг. Доорх линкэд түүний “Dancing with a stranger” хэмээх дууг хэрхэн гайхалтай дуулсаныг орууллаа.

Тэрбээр төрөлх хэлээрээ биш англи хэлээр дэлхийд алдартай оддын уран бүтээлүүдийг чадварлагаар дуулж олон сая үзэгчидтэй болоод байгаа юм. Тэгвэл бид Хятадын зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр болон дэлхий нийт түүний тухай хэрхэн бичсэнийг хүргэе.

Тэр Сычуань мужийн Аба хошууны Төвөд хүн. Дуулж байгаа богино бичлэгүүдээ 2019 оноос эхлүүлсэн. Дуулсан бичлэгээ хийж эхлээд 10 хоногийн дотор сая, сая дагагчидтай болж чадсан. Дуу дуулах, бүжиглэх дуртай. Нийтийн сүлжээнд Төвдөөр биш Англиар дуулж байгаа нь олонд танигдах онцгой шалтгаан болсон. Сонсогчид нь түүнийг “Трактор шиг дүр төрхтэй ч феррари шиг дуу хоолойтой” хэмээн ярьдаг . Түүнийг гадаад үзэмжээр нь доромжлон, гутаах үзэгдэл ихээр гарч байгаа гэнэ

Төвдөөр биш юмаа гэхэд Хятадаар дуулах ёстой гэх шүүмжлэл түүнд ихээр ирдэг гэнэ. Тэрээр ийнхүү сонсогчдынх нь дунд хагарал үүсээд буй. Харин зарим хэсэг нь ямар хэлээр дуулах нь өөрийнх нь эрх хэмээн хамгаалж байгаа ажээ

Тэрбээр өөрөө үндэстнийхээ дүр төрхийг хадгалан дэлхийн хэлээр дуулах сонирхолтой ажээ. Мэргэжлийн урлагийн сургуульд суралцаагүй ч өөрийн сонирхолоор дуулах маш дуртай. Дэлхийд алдартай дуучин болохыг мөрөөддөг гэнэ.

Leave a Reply

Your email address will not be published.

error: Content is protected !!