Uncategorized

Говь ХК ажилчдадаа зориулж 100 хүүхдийн цэцэрлэг байгуулж байна

Үндэсний ууган үйлдвэрлэгч Говь ХК ажилчдынхаа ажлын цагтай уялдуулан ирэх 9-р сарын 1-нээс эхлэн 100 хүүхдийн үнэгүй явах боломжтой цэцэрлэг байгуулахаар ажиллаж байгаа ажээ.

Говь ХК-ийн Тэргүүн дэд захирал: Б.Ариунаагаас энэ талаар тодруулга авсан байна.

“Бид ажилчдынхаа эрүүл мэнд , аюулгүй байдал, эрх тэгш байдлыг ханган , ажилтнууддаа хөдөлмөрлөх таатай орчныг бүрдүүлэхэд онцгой анхаардаг. Энэ хүрээнд бид Хан-Уул дүүргийн 46-р цэцэрлэгийн харъяа 100 хүүхэд хүлээн авах чадалтай байгууллагын дэргэдэх цэцэрлэгийг байгуулж , 9-р сарын 1-нээс хүүхдүүдээ хүлээн авахаар бэлтгэл ажлаа хангаад явж байна.Ингэснээр залуу гэр бүлүүд ар гэр , үр хүүхдүүддээ санаа зоволгүйгээр ажилдаа төвлөрөөд , бүтээмжтэйгээр ажиллах нөхцөл бүрдэх юм” гэлээ.

Говь ХК нь 1500 гаруй ажилтантай ба тэдний 70 гаруй хувь нь эмэгтэйчүүд төдийгүй гэр бүлээрээ компанидаа ажилладаг залуу ажилтнууд олон байдаг ажээ. Тиймээс одоо байгуулж буй цэцэрлэгтээ 2-3, 3-4 , 4-5 гэсэн насны ангилалтай 3 бүлэгт 100 хүүхдийг хүлээж авч ажиллахаар төлөвлөж байгаа гэнэ.

Уг цэцэрлэг нь улсын цэцэрлэгийн салбар бүлгэм болох учраас яг л тэр зарчимаар үйл ажиллагаагаа явуулах бөгөөд ажилтнуудын хүүхдүүд тэр цэцэрлэгт үнэ төлбөргүй хамрагдаж байгаа ба Говь ХК-аас цэцэрлэг байгуулах бүх зардал , мөн явцын дунд гарах цахилгаан дулааны төлбөр төлөх бол улсаас багш нарын цалин , хоол хүнсний зардалыг гаргаж , заах арга зүйгээр хангана гэлээ.

Эх сурвалж: gogo.mn

Leave a Reply

Your email address will not be published.

Фэйсбүүк, Инстаграмаас гоо сaйхны мэc зaсал хийлгэсэн мэт харагдах филтерүүдийг хoриглoхоор болжээ

Фэйсбүүк Инстаграм дээр нэгэн өөрчлөлт хийхээр болж: Meta компани Facebook, […]

error: Content is protected !!