Цаг үеийн мэдээлэл

Хoдоод цoорч нaс бaрсан цэpгийн шүүx шинжилгээний хaриу гaрчээ…

Хoдоод нь цoорч нaс бaрсан цэpгийн шүүx шинжилгээний хaриу гарчээ:

Дотоодын цэргийн 05-р ангийн хугацаат цэргийн алба хаагч 18 настай З.Н нь 2022.06.16-ны орой Цэргийн төв эмнэлэгт яаралтай түргэн тусламж авахаар ухаангүй хүргэгдэн очиж, улмаар ходоодны мэс засалд орсон хэдий ч нас барсан харамсалтай хэрэг гарсан.ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ:

Хэрэг гарснаас хойш Шүүх шинжилгээний хариу 14-21 хоногийн дотор гарах ёстой. Харин уг хэргийн шүүх шинжилгээний хариу гарсан гэдгийг албаны эх сурвалж бидэнд мэдээлсэн юм. Шүүх шинжилгээний хариу яаж гарсан эсэх талаар талийгчийн ар гэрээс асууж тодруулахад “Бидэнд мэдэгдсэн зүйл байхгүй” гэлээ.ХЭРГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ БА АР ГЭР:

Урьдчилсан байдлаар түүний ходоод задарсан нь тогтоогдсон. Талийгч урд өдөр нь тангаргийн баяраа хийсэн бөгөөд ар гэрийнхэн нь эргэж очиход ямар нэг зовуурьгүй байсан. Мөн цэрэгт явахдаа ямар нэг эрүүл мэндийн асуудалгүй байсан гэдгийг хэлж буй. Анх тус хэргийг ЦЕГ шалгаж байсан бол ТЕГ луу шилжсэн гэдгийг эх сурвалж хэлээд байгаа юм.
Түүнчлэн,

Цагдаа болон дотоодын цэрэг нь урвуу хамааралтай учраас хөндлөнгийн хяналт шалгалт, мөрдөн байцаалт хийлгэхээр хэргийг ТЕГ-т шилжүүлээд буй.

Хэрэг үнэн зөв шийдэгдэх болтугай!

Leave a Reply

Your email address will not be published.

error: Content is protected !!