Сонирхотой мэдээлэл

Rupi Kaur: Milk and Honey

Commercialising couplets: exploring the poetry of Rupi Kaur – The Glasgow  Guardian
www.rupikaur.com

Рүпи Каур бол Энэтхэг гаралтай, Канадын зохиолч, яруу найрагч, зураач бөгөөд Инстаграм, Таблр цахим сүлжээнд өөрийн уран бүтээлээрээ ялгарч чадсан эмэгтэй юм. Түүний 2014 онд анхлан хэвлэгдсэн “Milk and Honey” шүлгий түүврээс түүвэрлэн орчуулсанаа та бүхэнд хүргэхэд өчүүхэн миний бие баярлаад үл тогтоно.

***

Энэ дэлхий дээр

Би юу ч болж болох байсан

Гэхдээ би түүнийх болохыг хүссэн.

***

Намайг чи

Өөрөөс минь хол шидчихсэн.

Тэгээд тэрнээс хойш

Өөрийгөө хайсаар л явна.

***

Чамайг эмтэлсэн хүний

Өвдөгнөөс доош бөхийж суугаад

“Намайг эдгээгээч” гэж гуйх хэрэггүй!

***

Ирээдүйн нөхөртөө хэлэхэд

Чи бол

Үнэн худлын хоорондох

Үл харагдах зураас.

***

Би чамайг

Гараа дэлгээд угтсан ч

Чи намайг

Ангархай шархтай үлдээлээ.

***

Учрал хэзээ ч тохиолдоогүй юм шиг

Хаяад явдаг хэрнээ

Угаас орхиж яваагүй юм шиг

Эргээд ирэх чинь хяслантай.

***

Үзэн ядах гэгч нь

Үнэндээ залхуучуудын ажил.

Хайрлай нь харин

Хүн болгоноос

Хүч чадал шаарддаг

Хүссэн бүхэн нь

Туршлагажиж чаддаггүй

Ажил.

***

Шархалсан ч гэсэн

Алдаа

Шаналал

Асуудлын ард

Чиний л энгэрт

Сэтгэлээ нүцгэлэх сэн…

***

“Тэр эргэж ирэхгүй ээ” гэж

Тархи шивнэв.

“Ирэх ёстой” гэж

Зүрх цурхирав.

***

Хэдэн удаа чи намайг

Төсөөлөл дотроосоо хайгаад

Гүйгээд ирэхийн оронд

Гуниглаж уйлсан бэ?

***

Дахин дахин хагарсан ч

Цохилоод л байдаг зүрхнээс

Илүү хүчтэй зүйл үгүй.

***

ХЭРЭВ ТАНД БИДНИЙ БЭЛТГЭСЭН МЭДЭЭЛЭЛ ТААЛАГДСАН БОЛ SHARE ХИЙЖ БУСДАДАА ТҮГЭЭГЭЭРЭЙ ! БАЯРЛАЛАА!

Leave a Reply

Your email address will not be published.

Буржгар үстийг санаж байна уу? Тэр гуниж, гутарлаа гээд буруу зам руу халтираагүй цөөхөн оддын нэг юм

1928 онд алдарт хүмүүн, өнгөрсөн зууны дэлгэцийн сахиусан тэнгэр, буржгар […]

error: Content is protected !!