Uncategorized

“Хэцүү анги” киноныхон олон жилийн дараа

2009 онд МҮОНТВ-ээр үзэгчдийн хүртээл болж байсан “Хэцүү анги” олон ангит кино тухайн үедээ олны талархалыг өндөрөөр хүлээн авч байсан бүтээл юм.

Тэгвэл энэхүү бүтээлд гол дүр бүтээж байсан 6 залуу маань одоо хэрхэн өөрчлөгдсөн зургуудыг хуваалцая.

1 . Хэцүү анги кинонд гол дүр бүтээсэн Тэмүүн буюу Жүжигчин М.Баярбат нь 1986 онд Улаанбаатар хотод төрсөн. 2008 оноос өдийг хүртэл Фантастик продакшнд жүжигчин мэргэжилээр ажиллаж байгаа.Эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг.

2. “Хэцүү анги” ОАУСК-ны Гэрлээгийн дүрээр танигдаж, “Мисс Монголиа” наадмын тэргүүн шагналыг хүртэн, хожим “Шүдний дагина” хэмээгдэх болсон жүжигчин, мисс, шүдний эмч Б.Бадамцэцэг

3. “Хэцүү анги” киноны эрх танхи мөртлөө хэрсүү арван жилийн сурагч Билгүүний дүрээр үзэгчдэд мартагдахааргүй танил болсон жүжигчин М.Наранмөнх. Тэрбээр “Код”, “Миний ах атаман”, “Ах, дүүс”, “Би эмэгтэй хүн”, “Тэнгэрийн хүү”, “Хүсэл”, “Зам”, “Хадмын хайр”, “Галзуу дурла”, “Эцсийн хүсэл”, “Онцгой эрх”, “No Rulеs” зэрэг уран бүтээлийн гол болон туслах дүрийг чадварлаг бүтээсэн билээ. Монголчуудын үзэх дуртай “Гарьд магнай” киноны Равсал панзын дүрийг сэтгэлд хоногштол бүтээсэн жүжигчин Б.Магсаржавын хүү тэрбээр өдгөө кино урлагт авьяас, чадвараа гаргаж яваа залуу, шаггүй уран бүтээлч юм. Түүний аав эсрэг дүрийн гарамгай жүжигчин байсныг Монголын ард түмэн мэдэх билээ.

4. “Хэцүү анги” телевизийн олон ангит уран сайхны киноны эрх Зулаагийн дүрээр үзэгчдээс өндөр үнэлгээ авсан жүжигчин А.Ганчимэгийг өдгөө үзэгчид сайн танина. Тэрбээр 2010 онд СУИС-д суралцан жүжигчний мэргэжил эзэмшсэн нэгэн. Олны танил болох алхамаа УДЭТ жүжигчнээр ажиллаж тавьсан. Гэвч удалгүй “Хувьсал” продакшны жүжигчин болсон гэдгийг түүний тоглосон дэлгэцийн бүтээлийг шимтэн үзэгчид сайн мэднэ. Түүний тоглосон “Помогите нам 2” буюу “Хуваарьгүй нислэг”, “Хэцүү анги”, “Амьдралын амт” Нэг хоёрын гурав аа “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Рашаантын 18”, “Зүрхээр наадагч”, “Атганд үлдсэн эрдэнэ”, “Наран мандах нутаг” зэрэг олон кинонд дүр бүтээсэн авьяаслаг залуу жүжигчин.

4. Хэцүү ангийн Дөлгөөн буюу Фантастик продакшны захирал , продюсер Б.Батсайхан. Сүүлийн үед “37-р точка” , “Зура” зэрэг томоохон бүтээлүүдийн Ерөнхий продюсераар ажилласан билээ.

6. “Хэцүү анги” киноны Сувдаагийн дүрээр үзэгч олны танил болсон Э.Уянга. Тэрбээр сэтгүүлч мэргэжил эзэмшин “UBS” телевизийн хөтлөгчөөр ажиллаж яваа. Мөн дэлгэцийн бүтээлд чамгүй олон дүрүүдийг бүтээгээд авсан.

Leave a Reply

Your email address will not be published.

Фэйсбүүк, Инстаграмаас гоо сaйхны мэc зaсал хийлгэсэн мэт харагдах филтерүүдийг хoриглoхоор болжээ

Фэйсбүүк Инстаграм дээр нэгэн өөрчлөлт хийхээр болж: Meta компани Facebook, […]

error: Content is protected !!