Сонирхотой мэдээлэл

Disney-н хүүхэлдэйн кинон дээрх бодит баримтууд

Бүх цаг үеийнхнийг зохиол, хийцээрээ байлдан дагуулдаг Disney кино компаниийн бүтээсэн хүүхэлдэйн киног хүн бүр үзэх дуртай гэхэд хилсдэхгүй билээ. Сүүлийн үед зоримог, эрэмгий эмэгтэй дүрүүдээс авахуулаад хар арьст гол болон туслах дүрүүдийг нэмж өгснөөрөө орчин үеийн бүхий л асуудлыг хөндөж чадсан гайхалтай уран бүтээлүүдийг үзэгчдийн хүртээл болгож байгаа нь сайрхууштай.

Free download Walt Disney Logo Wallpaper 0 [1920x1080] for your Desktop,  Mobile & Tablet | Explore 70+ Disney Logo Wallpaper | Disney Princess  Wallpaper, Disney Wallpaper Hd, Disney Wallpaper

Харин хүүхэлдэйн киног зөвхөн багачууд зугаацахын тулд үздэг гэх ойлголтыг тэд үргэлж эвдсээр байдаг. Disney-н хүүхэлдэйн киноноос хүн байгаль, нийгмийн олон зүйлсийг мэдэж авах боломжтой бөгөөд тэдгээрийг бодит баримтан дээр тулгуурлан хийсэн болохыг дараах сонирхолтой баримтуудаас харцгаая.

Disney Logo (Photo) | The Disney logo introduced in 2011. | Shakir  Superville | Flickr

#1 “Finding Nemo” буюу “Немогийн эрэлд” /2003/

Хүүхэлдэйн киноны эхэнд хос хоёр алиалагч загасны эмийг нь аварга загас идэж, эр нь ганцхан үлдсэн үр удмаа өсгөхөөр үлдэж байгааг дүрсэлдэг. Байгаль дээрх бодит баримт бол алиалагч загасны эр нь түрснүүдээ өсгөдөг ажээ.

Revisiting Disney/Pixar's Finding Nemo | The Young Folks

Киноны бас нэгэн гол дүр болох ой санамж муутай цэнхэр загас Дори юм. Ихэнх хүмүүсийн мэддэг “Загас гурван секундын ой санамжтай” гэдэг баримт худал болохыг олон эрдэмтэд баталсан. Харин Дори загасны амьдрал дээрх зүйлийн ой санамжийн тухай ямар нэгэн судлагаа хийгдээгүй бөгөөд цэнхэр загас нь ой санамжийн хувьд ямар нэгэн асуудалгүй гэсэн байна.

Finding Dory at the Outdoor Movie Series - Kennesaw Pediatrics

Немогийн эрэлд явж байхдаа Марлин яст мэлхийний нуруун дээр сууж Номхон далайг хөндлөн гулд туулдаг хэсгийг санаж байна уу? Тэгвэл энэхүү үйл явдал нь амьдрал дээр үнэхээр байдаг бөгөөд далайн яст мэлхийнүүд аюулгүй газар очиж өндөглөхөөр Австралийн зүүн эргээс Номхон далайн урд хэсгийг хөндлөн гулд туулдаг гэнэ.

Crush-FindingNemo3D.jpg (1920×1200) | Finding nemo turtle, Crush finding  nemo, Finding nemo characters
The puzzle of the loggerhead life cycle in the southern Pacific Ocean is solved by tracing the path of the currents. A recent genetics study showed that little loggerheads from Australia and New Caledonia, small juveniles in New Zealand, and larger juveniles in Peru belong to the same population, which is connected by major currents that link opposite sides of the southern Pacific Ocean. Blue arrows indicate currents, and red text indicates turtle body size. © MICHELLE BOYLE
Далайн яст мэлхийнүүдийн нүүдэллэх маршрут

#2 “Lion King” буюу “Араатны хаан” /1994/

Энэхүү хүүхэлдэйн киноны үйл явдлыг яриулахгүйгээр мэдэж байгаа гэдэгт итгэлтэй байна. Судлаачдын үзэж байгаагаар “Араатны хаан” кинонд Африк тивийн амьтдын зан төлөвийг маш сайн харуулсан гэжээ. Кино багийнхан хүн томилон Африк руу амьтдын зан төрхийг судлуулахаар явуулсан бөгөөд, эцэг хүү арсланг студид амьдаар нь авчран хар зураг хүртэл гаргасан байна.

The Lion King (1994) - Rotten Tomatoes

Бодит амьдрал дээрх арслангийн зулзага 2 нас хүртэлээ эцэг эхийнхээ хяналтад байдаг бөгөөд 2 наснаас эхлэн бэлгийн бойжилт явагдаж, нас бие гүйцсэн арслангийн сүрэгт аюул учруулж болзошгүй тул 2 настай эр зулзгыг сүргээсээ хөөж, явсан зулзага 5 орчим насандаа өөр арслангийн сүрэгт нэгдэн ордог байна. Хэрэв хүүхэлдэйн кинон дээр Муфаса (Симбагийн аав) нас бараагүй бол Симбаг 2 нас хүрэхэд нь өөрөө сүргээсээ хөөх шаардлага гарах байсан юм.

Free photo: Simba - Child, Cute, Deadly - Free Download - Jooinn

Уг хүүхэлдэйн кинонд дүрслэгдсэн өөр нэгэн сонирхолтой амьтан бол цөөвөр чонын сүрэг. Бодит амьдрал дээрх цөөвөр чонын сүрэг болон арслангийн сүрэг бол өрсөлдөгчид юм. Учир нь тэдний эзэмшил нутаг, ангийн олз нь яг ижилхэн байдаг. Хүүхэлдэйн кинон дээр ч энэ байдал дүрслэгдэх бөгөөд Соривт өрсөлдөгч талдаа урвасан гэсэн үг юм. Харин Соривтын өмнө олноороо жагсах цөөвөр чонын сүрэг ч бодит амьрал дээр бий. Учир нь цөөвөр чононууд хамгийн багадаа 80-аараа сүрэглэдэг ажээ.

How 'The Lion King' and Other Disney Movies Portray Class Negatively
Nature's Laughter Riot: The Spotted Hyena | Saevus

Мөн тэд бодит амьдрал дээрээ маш жихүүдэс төрүүлэм инээдэг гэнэ.

#3 “A bug’s life” буюу “Шавжны ертөнц” /1998/

A Bug's Life | Disney Movies

Компьютер график ашигласан анхдагч хүүхэлдэйн киноны нэгт зүй ёсоор багтах “Шавжны ертөнц” гэх хүүхэлдэйн кино нь мөн давхар комеди төрөлд багтдаг байна. Амьтдад суурилсан гол дүртэй хүүхэлдэйн кино тул бүтээхдээ мөн л шавжны зан төрх, аж байдлыг судалсан ажээ.

A Bug's Life (1998)

Киноны ерөнхий үйл явдалд гардаг царцаанууд шоргоолжнуудыг дээрэнгүйлж, өвлийн идэшээ базаалгадаг. Үүнээс болж шоргоолжнууд 2 дахин их хоол цуглуулах хүндхэн нөхцөл байдалд хүрдэг нь бодит амьдрал дээрх үнэн билээ. Нэг ёсондоо шоргоолж, царцаа хоёрын хооронд колончлолын харьцаа байдаг гэсэн үг юм.

A Bug's Life and Colonialism - ReelRundown - Entertainment

Шоргоолжны үүрэн дэх амьдрал бидэнд хэдийн танил болсон билээ. Тэд хатан шоргоолжны удирдлагын дагуу ажилладаг гэдгийг ч энэ хүүхэлдэйн кино харуулж чадсан билээ.

Bugs Life Queen
This Job Pays You To Binge Disney Movies--Yes it's REAL | Inside the Magic

Хүүхэлдэйн киногоор дамжуулан зөвхөн англи хэл сураад зогсохгүй тал талын мэдлэг олж болохыг дээр дурьдсан багахан жишээгээр харууллаа. Та өөрөө өөртөө танин мэдэхүйн олон асуултыг тавьж чадсанаар ирээдүйд эхлэх том ажлын нэгийг бодож олж болох юм. Танд амжилт хүсье!

Premium Vector | Good luck. hand drawn lettering phrase on white  background. element for poster, greeting card. illustration.

ХЭРЭВ ТАНД БИДНИЙ БЭЛТГЭСЭН МЭДЭЭЛЭЛ ТААЛАГДСАН БОЛ SHARE ХИЙЖ БУСДАДАА ТҮГЭЭГЭЭРЭЙ! БАЯРЛАЛАА!

Leave a Reply

Your email address will not be published.

Буржгар үстийг санаж байна уу? Тэр гуниж, гутарлаа гээд буруу зам руу халтираагүй цөөхөн оддын нэг юм

1928 онд алдарт хүмүүн, өнгөрсөн зууны дэлгэцийн сахиусан тэнгэр, буржгар […]

error: Content is protected !!