Uncategorized

Сүхбаатарын талбайд маргааш бургер уух , зайрмаг идэх тэмцээн болно

“UB food festival” маргааш буюу наймдугаар сарын 20-нд Д.Сүхбаатарын талбайд болно. Эл арга хэмжээ нь 12:00-20:00 цаг хүртэл үргэлжлэх нь. Тус арга хэмжээнд “Намастэ”, “Mongolian lamb”, “Khulan” тэргүүтэй ресторанууд , мөн “Black burger” түргэн хоолны ресторан оролцох ажээ. Гудамжны хоол үйлчилгээг төлөөлж “Ub street food” болон “Food truck” зэрэг газрууд оролцох юм байна

Өдөрлөгийн үеэр мастер тогооч нар Монгол үндэсний хоолны үзүүлбэр үзүүлнэ. Мөн ахуйн нэгжүүд үндэсний үйлдвэрлэлийн нэрийн бүтээгдэхүүн, үндэсний төрөл бүрийн хоол, зууш амттаны үнэгүй амталгаа бэлтгэж, хямд үнээр иргэдэд үйлчилнэ. Арга хэмжээний үеэр хүрэлцэн ирсэн зочид, үзэгчид дунд төрөл бүрийн хоолны тэмцээн, хөгжөөнт тоглоом, урлаг соёл, хоол урлалын сонирхолтой үзүүлбэрүүд болох юм.

Тэдгээрээс дурдвал бургер уух, зайрмаг идэх тэмцээн болохоор байна.

Ингээд үйл ажиллагааны хөтөлбөрийг доор зургаар харууллаа.

Leave a Reply

Your email address will not be published.

Фэйсбүүк, Инстаграмаас гоо сaйхны мэc зaсал хийлгэсэн мэт харагдах филтерүүдийг хoриглoхоор болжээ

Фэйсбүүк Инстаграм дээр нэгэн өөрчлөлт хийхээр болж: Meta компани Facebook, […]

error: Content is protected !!