Uncategorized

ШУУРХАЙ МЭДЭЭ: Дараах 13 их дээд сургуулийн үйл ажиллагааг зoгсоолоо…

БСШУЯ-сайд Энх-Амгалан мэдэгдэл хийлээ:

Боловсрол, Шинжлэх Ухааны Яам (БШУЯ)-наас дээд боловсролын салбарт хэрэгжүүлж байгаа зарим арга хэмжээний талаар мэдээлж байна. Энэ хичээлийн жилд 21 дээд боловсролын байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцалж байгаа аж.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан “Улсын хэмжээнд 147 мянган оюутан 88 ИДС-д суралцаж байна. 14 их сургуульд 108 мянга нь суралцаж байна. ИДС төгссөн төгсөгчид ажлын байран дээр гараад ажил олдохгүй байна.

Хүүхэд дөрвөн жил дээд боловсрол олоход 12-15 сая төгрөгийн зардал гардаг. ИДС-иуд шаардлага хангасан байх ёстой. Засгийн газрын тогтоолоор 88 их, дээд сургууль 67 болж буурч байгаа. 21 их, дээд сургуулийн тусгай зөвшөөрлийг цуцалж байна. Үүнээс гадна 24 сургууль дээр зургаан сарын хугацаатай үүрэг өгч байгаа.

Өгсөн үүрэг даалгавар биелүүлэхгүй бол үйл ажиллагааг нь зогсооно.Үйл ажиллагааг нь зогсоож буй 13 сургуульд 1567 оюутан суралцаж байна. Нэг сургууль дээр 40 оюутантай, подвалд үйл ажиллагаа явуулдаг байж болохгүй. 1567 оюутан илүү чанартай их, дээд сургуульд шилжин суралцах боломжтой” гэлээ.

-Газарчин дээд сургууль
-Зүүн хүрээ коллеж
-Маргад дээд сургууль
-Монголын менежмент, технологийн дээд сургууль
-Монголын хүний нөөцийн удирдлагын дээд сургууль
-Номэра дээд сургууль
-Рафлес ОУ-ын институтын УБ дахь салбар сургууль
-Түшээ дээд сургууль
-Идэр их сургуулийн харьяа Далай ван дээд сургууль
-Улаанбаатар эрдэм их сургуулийн харъяа Эко Ази дээд сургууот
-Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургууль
-Эрхүүгийн зам харилцааны улсын их сургуулийн Улаанбаатар дахь салбар сургууль

Тус тус үйл ажиллагааг нь хаасан юм.

Leave a Reply

Your email address will not be published.

Фэйсбүүк, Инстаграмаас гоо сaйхны мэc зaсал хийлгэсэн мэт харагдах филтерүүдийг хoриглoхоор болжээ

Фэйсбүүк Инстаграм дээр нэгэн өөрчлөлт хийхээр болж: Meta компани Facebook, […]

error: Content is protected !!