Uncategorized

Хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа гарч буй байршлууд , үнийн мэдээлэл

Намрын улирал дөхөж, хичээлийн шинэ жил ойртож байгаатай холбогдуулан “Алтан намар-2022” төмс, хүнсний ногооны худалдаа болон хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдааны зохион байгуулалтын талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба , Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээлэл өглөө.

Нийслэлийн хүн амыг эх орны хөрсөнд ургасан шинэ ургацын төмс, хүнсний ногоогоор хангах, дархлааг дэмжих, нөөцлөх, нөөшлөх, даршлах боломжийг бий болгох, хангамж нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор “Алтан намар-2022” үзэсгэлэн худалдааг зохион байгуулдаг. Хөдөө орон нутгийн газар тариалан эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг дундын зуучлалгүйгээр, зах зээлийн ханшаас хямд үнээр хэрэглэгчдэд хүргэхэд анхаарч байгааг УБЗАА-наас онцолсон юм. Тиймдээ ногоочдоос түрээсийн төлбөр нэмэлт хураамж авахгүй юм байна.

Өнөөдрийн байдлаар УБЗАА-наас тогтоосон доорх 17 байршлын 15 байршилд 176 тариалан эрхлэгч хүнсний ногоо борлуулж байна. Ургац хураалт дөнгөж эхэлж байгаа тул цаашид байршлуудын тоог нэмэх боломжтойг албаныхан хэлж байлаа. Ногоочдоос ямар нэг түрээсийн төлбөр, хураамж авахгүй бөгөөд худалдаа эрхлэлтээс гарсан хог хаягдалтай холбоотой цэвэрлэгээ, үйлчилгээг нийслэлийн зүгээс үзүүлэх юм. Тиймээс тариалан эрхлэгч, худалдаачдыг орчин тойрноо цэвэрхэн байлгаж, цэвэр орчинд худалдаа эрхлэхийг хүслээ. Ингээд та бүхэндээ хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа гарч буй байршлуудыг болон үнийн мэдээллийг доор зургаар харууллаа

Leave a Reply

Your email address will not be published.

Фэйсбүүк, Инстаграмаас гоо сaйхны мэc зaсал хийлгэсэн мэт харагдах филтерүүдийг хoриглoхоор болжээ

Фэйсбүүк Инстаграм дээр нэгэн өөрчлөлт хийхээр болж: Meta компани Facebook, […]

error: Content is protected !!