Uncategorized

Бумаа-ийн хүү: Ээжийнхээ тоглосон киног үзэхэд дэргэд байгаа юмшиг л санагддаг

Сэрэлт киноны Бумаа гэх нэрээр алдартай , орчин үеийн театрын урлагийн нэрт зүтгэлтэн , Монголын 20-р зууны манлай эмэгтэй жүжигчин , Улсын гавъяат жүжигчин Т.Цэвээнжав гуайг танихгүй хүн ховор. Монголын тайз дэлгэцийн урлагт 1950-1960 онд од шиг гялалзаж явсан тэрээр одоогоос 100 жилийн өмнө мэндэлж байжээ. Түүний хүү Батзундуйн Батцэвээний ярилцлагыг толилуулъя:

Таны ээж урлагт анх хэрхэн хөл тавьж байсан бэ?

Ээж маань 20 нас хүртэлээ эцэг эхтэйгээ хамт амьдарч байгаад аавтай гэр бүл болсон юм билээ. Миний аавыг Батсундуй гэдэг . Унаган хотын хүн. Матад суманд цэргийн алба хааж байхдаа ээжтэй танилцаж л дээ. Аав маань Офицер явсан хүн. Харин 1936 онд хотруу явахдаа ээжийг аваад хамт ирсэн юм билээ. Хотод ирээд шаазан ваарны үйлдвэр , гар оёдолын артельд ажил хийж байсан. Ээж дуу хуур , бүжиг наадамд дуртай хүн байсан. Тиймдээ сайн дурын уран сайханчдын дугуйланд явдаг байж. Харин дараа нь Хөгжим бүжгийн сургуульд орж суралцсанаар жүжигчин болох эхлэл нь тавигдсан.

Т.Цэвээнжав гуай тайз , дэлгэцийн олон сайхан дүрийг үзэгчдийн сэтгэлд хоногштол бүтээсэн. Тиймдээ ч найруулагч , театрын судлаачид их үнэлдэг…

Театрын жүжигчин байсану учраас төдийлөн олон кинонд тоглож чадаагүй болов уу. Хэдий цөөн кинонд тоглосон ч ээж минь Монголын кино урлагт цайлган цагаан сэтгэлтэй , шудрага наргианч зантай эмэгтэйн дүрийг мөнхөлж чадсан юм. Ямарч дүрийг чадварлаг бүтээдэг , байгалиас заяасан авъяас билигтэй хүн байж дээ ээж минь . Ээжийнхээ тоголсон киног үзэхэд дэргэд байгаа юмшиг л сайхан санагддаг даа.

Ганц хүүгээ их эрхлүүлдэг байсан биз?

Аав , ээж маань намайг их эрхлүүлнэ. Тэгэхдээ буруу эрхлээгүй гэж боддог юм. Миний ээж шулуун шударга зантай , ухаалаг мөртлөө хүүхэд шиг гэнэн цайлган хүн байсан. Хэдий урлагийн төлөө зав зай муутай байдаг байсан ч хань ижил , үр хүүхдэдээ их халамжтай , сайхан хүн байсандаа. Амралтын өдрүүдээр янз бүрийн сайхан хоол хийнэ, бас их цэвэрлэгээ хийнэ. Маш цэвэрч нямбай хүн байлаа шүү дээ

Ийнхүү түүний хүү Б.Батцэвээний ярилцлаганы хэсгээс дурьдлаа. Одоо энэ гайхалтай эмэгтэйн талаар Найруулагч Р.Доржпалам болон Театр судлаач С.Дашдондог нарын хэлсэн үгнээс хуваалцая

“Цэвээнжав гуай найруулагч, зохиолч хоёрын дутууг гүйцээж сэтгэдгийг миний найруулсан “Морьтой ч болоосой”, “Энэ хүүхнүүд үү” зэрэг кинонуудаас харж болно” хэмээн урлагийн гавьяат зүтгэлтэн, нэрт кино найруулагч Р.Доржпалам хэлсэн байдаг.

Театр судлаач С.Дашдондог “Театрын урлагийн зарим зүтгэлтэн” номдоо “Т.Цэвээнжав өөрийн тоглох дүрийн мөн чанарыг ухаанаараа зөв олж чаддаг, хэтрүүлэг чимэглэлийг эгзгийг нь олж, жүжиглэлтээрээ авцалдуулж чаддаг, уран сэтгэмж, дүрийн баяжуулалт сайтай, инээдмийн дүрийг бүтээх уран чадварын хувьд гадаадын нэрт жүжигчидтэй мөр зэрэгцэх авьяастан” хэмээн үнэлжээ. Монгол Улсын гавьяат жүжигчин Л.Чаминчулуун хэлэхдээ :“Гавьяат жүжигчин Т.Цэвээнжав гуай шиг жүжигчин болохыг хүсдэг байлаа. Дүрдээ бүр дурлаж, шатаж тоглодог байсан. Тухайн дүрээрээ амьдарч чаддаг ховорхон авьяастай уран бүтээлч байсан даа. Тоглолтыг нь харахад яг л тэр дүр. Бэлтгэлээ хийж байхад нь мэндэлбэл тухайн дүрээрээ л өөдөөс хариулдаг байсан. Урлагийн төлөө өөрийгөө золиосолж, чин сэтгэлээсээ хөдөлмөрлөж чаддаг байсан нь бүтээсэн дүр бүхнээс нь мэдрэгддэг” хэмээн нэгэн ярилцлагадаа дурдсан нь бий.

Зарим хүмүүс түүнийг Аман хуур киноны Дарийн дүрээр андуурдаг. Харин энэхүү дүр нь М.Бадамгарав гуай юм. М.Бадамгарав тайз дэлгэцийн олон арван бүтээлд тоглосны дотор “Аман хуур” киноны Дарь, “Өглөө”киноны “сэлэм” Тогмидын ээж Бадам, “Өнөр бүл”-ийн үйлдвэрийн даргын эхнэр зэрэг дүрээр үзэгч түмнийхээ зүрх сэтгэлд хоногшин үлдсэн билээ. Үүднээс гадна дотоод, гадаадын олон арван жүжигт гол болон туслах дүр бүтээсний учир 1956 онд Монгол Улсын гавьяат жүжигчин цол олгожээ. Энэ эрхэм хүний мэндэлсний 100 жилийн ой мөн саяхан 2019 онд болсон билээ. Аргагүй л алтан үеийн сайхан хоёр уран бүтээлч дээ. Дараагийн нийтлэлдээ М.Бадамгарав гуайн талаар нийтлэх болно.

Leave a Reply

Your email address will not be published.

Фэйсбүүк, Инстаграмаас гоо сaйхны мэc зaсал хийлгэсэн мэт харагдах филтерүүдийг хoриглoхоор болжээ

Фэйсбүүк Инстаграм дээр нэгэн өөрчлөлт хийхээр болж: Meta компани Facebook, […]

error: Content is protected !!