Сонирхотой мэдээлэл

Дайны түүхгүй 6-н улс

No War by Junior Dread on Amazon Music - Amazon.com

Хүн төрөлхтний түүхийг зэвсэгт хүчин, дайн тулааны түүхгүйгээр төсөөлөшгүй билээ. Олон шалтгаанаас он удаан жил байлдаж ирсэн дэлхий дахинаа одоо энх тайван бүрэн бүтэн тогтоогүй ч гэлээ улс орон бүр тулалдаж бус энхийн замаар зөвшилцөлд хүрэхийг эрмэлздэг болсон. Тэгвэл дэлхий дахинд хамгийн олон жилийн хугацаанд хамгийн бага дайнд оролцсон зургаан улсыг танилцуулж байна.

#1 Швейцарь

How to do business in Switzerland

Швейцарь улс олон жилийн турш энх тайван байдалтай байсан бөгөөд дайны үеэр байнга төвийг сахидаг байсан нь нууц биш юм. Хэдийгээр Дэлхийн 1,2-р дайнууд тус улсын хилийн ойролцоо өрнөсөн ч Швейцарь улс хэзээ ч цэргээ илгээж байгаагүй тул тулалдаанаас аюулгүй гарч байв. Швейцарьт болсон сүүлчийн дайн бол 1846 онд Сондербундад болсон иргэний дайн байсан ба уг тулалдаанд 150 хүрэхгүй хүний амь үрэгдэж, 500 хүрэхгүй цэрэг шархадсан ажээ.

#2 Швед

Introducing Sweden in a funny way | Candor Blog

Одоо амьдарч байгаа дэлхийн аль ч иргэн энэ улсад дайн болж байсныг санахгүй. Тус улс сүүлийн жилүүдэд Афганистан, Малид гарсан мөргөлдөөнд цэргийн талаар тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлж ирсэн боловч Швед улс бүх нийтийн дайн хийхээс байнга цээрлэдэг. Ардчиллын төлөөх үндэсний сан гэх мэт бүлгүүдийн нэгэн адил Шведийн дипломат ажилтнууд дэлхийн энх тайвныг дэмжих чиглэлээр олон улсын засгийн газруудтай байнга хамтран ажилладаг.

#3 Шинэ Зеланд

The Votes Are in: New Zealand Will Keep Its Old Flag | WIRED

Үзэсгэлэнт байгалиараа алдартаа энэ улс түүхийнхээ ихэнх хугацаанд энх тайван байдлыг эрхэмлэсээр иржээ. Засгийн газар гадаадад цэргийн мөргөлдөөнийг зохицуулах зорилгоор энхийг сахиулах үүрэг даалгаврыг зохион байгуулдаг байсан боловч тус улсын сүүлийн үеийн байлдаан, цус урсгасан түүх хамгийн бага юм. Шинэ Зеланд улс шаардлагатай тохиолдолд хилээ хамгаалахын тулд хилийн дагуу идэвхтэй цэрэг байрлуулдаг боловч гадны гүрнүүд Шинэ Зеландтай дайн хийх сонирхол багатай байдаг байна.

#4 Коста Рика

Costa Rica | UNOPS

Төв болон Өмнөд Америкийн зарим улс орнууд урт удаан хугацааны турш тулалдаж байсан түүхтэй ч Коста Рикаг дэлхийн хамгийн тайван улсуудын нэг гэж үздэг. Тус улсын үндсэн хуулиар байнгын цэргийн алба байгуулахыг хориглодог. Нэгдсэн Үндэсний Байгууллагаас тус улсын Куидад Колон хотод Энх тайвны Их Сургуулийг байгуулжээ. Коста Рикагийн хамгийн сүүлчийн дайн бол 1948 онд болж, 2000 орчим хүний амийг авч одсон иргэний дайн байв.

#5 Вануату

Premium Photo | Flag of vanuatu on the blue sky background 3d rendering

Үзэсгэлэнт далайн эрэг, амар тайван байдлаараа алдартай Номхон далайн өмнөд арлын улс Вануату сүүлийн жилүүдэд тайван амгалан амьдарч иржээ. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр АНУ-ын армийн цэргүүд энд байрлаж байсан боловч аль ч арал шууд довтолгоонд өртөж байгаагүй юм. Тус улсад хамгийн сүүлд гарсан цэргийн мөргөлдөөн бол 1980 онд Вануату улс тусгаар тогтнолоо зарлахын өмнөхөн болсон хэдэн долоо хоногийн турш үргэлжилсэн Кокосын дайн байлаа.

#6 Лихтенштейн

The Crown Prince of Liechtenstein Wants to Invest in Crypto - CoinDesk

Энэ улс нь далайд гарцгүй Европын хаант улс бөгөөд 1868 онд төсвийн асуудлаас болж цэрэг армиа татан буулгахаар шийджээ. Лихтенштейн 1866 онд Германы холбооноос хараат бус болсноос хойш хэзээ ч дайнд оролцоогүй юм. Швейцарийн нэгэн адил Лихтенштейн улс дэлхийн хэмжээний дайнуудын үеэр хилийнхээ гадна гарч байсан тулаанаас аюулгүй үлдсэн юм.

Adult and child hands holding white dove bird on blue background Premium Photo

Эдгээр улсууд дайн бол өнгөрсөнд үлдэх ёстой хуучны арга барил гэдгийг одоо цагт батлан харуулж байгаа юм.

ХЭРЭВ ТАНД БИДНИЙ БЭЛТГЭСЭН МЭДЭЭЛЭЛ ТААЛАГДСАН БОЛ SHARE ХИЙЖ БУСДАДАА ТҮГЭЭГЭЭРЭЙ! БАЯРЛАЛАА!

Leave a Reply

Your email address will not be published.

Буржгар үстийг санаж байна уу? Тэр гуниж, гутарлаа гээд буруу зам руу халтираагүй цөөхөн оддын нэг юм

1928 онд алдарт хүмүүн, өнгөрсөн зууны дэлгэцийн сахиусан тэнгэр, буржгар […]

error: Content is protected !!