Uncategorized

Б.Цэцэг: Билэгжаргал найз минь мөн ч их ганцаардсандаа

Урлагийхан ар араасаа гүн эмгэнэл илэрхийлж байгаа бөгөөд үүнийг төлөөлөн Жүжигчин Б.Цэцэг ийнхүү харуусаж байна.

Б.Цэцэг: “Хүний хорвоо гэж хатуу юмдаа. Сайн явахад нь найз нөхөд мундахгүй их байж. Саад бэрхшээлтэй үед нь нүүр буруулж зугтаадаг юм билээ. Беки найз маань мөнч их ганцаардсан байх даа. Хэрэгт холбогдож гарч ирээд кинондоо тоглоод СТА болоход нь биднээс өөр хэн ч очоогүй юм. Одоо бодоход дэндүү өөдгүй санагдаж байна. Хэл ам дагуулж сайн муу явахад нь сошиалд өмөөрч байсан хүнийг ч би олж хараагүй. Харин өмөөрч бичсэн би л давхар элдвээрээ хэлүүлж байсан. Ирээд буцах хорвоод яах гэж нэгэндээ ингэж их хатуурхдаг юм бэ дээ. Дэндүү их харамсаж байна. Найз минь тайван нойрсдоо” хэмээн бичжээ.

Урлагийхан , найз нөхөд нь эмгэнэл илэрхийлж байгаа ч хүмүүс тэднийг өнгөрсөн хойно нь найз гээд яахавдээ , амьд байхад нь өөд нь татаад авах нь яагаа вэ гэх сэтгэгдэлүүдийг өгч байна.

Leave a Reply

Your email address will not be published.

Фэйсбүүк, Инстаграмаас гоо сaйхны мэc зaсал хийлгэсэн мэт харагдах филтерүүдийг хoриглoхоор болжээ

Фэйсбүүк Инстаграм дээр нэгэн өөрчлөлт хийхээр болж: Meta компани Facebook, […]

error: Content is protected !!