Uncategorized

Репперүүдийн ачаар дахин хит болсон 5-н хүүхдийн дуу

Монголд хип хопын урсгал анх орж ирснээсээ хойш тасралтгүй хөгжсөөр өдийг хүрч байгаа билээ. Үүнийгээ дагаад сүүлийн үед шинээр төрсөн реппер олон нэмэгдэж, Trap, Old school зэрэг олон чиглэлээр уран бүтээлээ туурвиж байгааг та бид өдөр болгон шахуу сонсож байна.

Тэгвэл сүүлийн үед репперүүд маань хүн бүрийн мэдэх хүүхдийн дууг шинэчлэн найруулж, олон олон хит дуу гаргаж байна. Ингээд хүүхдийн дууг хит болгож, өөрсдөө ч багагүй нэр хүнд хүртсэн репперүүдийг танилцуулж байна.

#1 Ginjin ft Mrs M

Boroo - YouTube

Хип хоп урсгалын Жавхлан, Баягалан хэмээн нэрлэж болох, сонсогчдийн чихийг баясгасан гайхалтай хоршил реппер Ginjin, Mrs M нар 2020 оны зуныг “Бороо” дуугаараа эзэгнэж, зунжин бороо орохыг Оросын маамуугаас “гуйсан” билээ. Бид бүхний мэдэж байгаачлан энэ дууны дахилт нь бидний сайн мэдэх “Бороо ороорой” хэмээх хүүхдийн дуу юм.

#2 Tsetse

Tsetse - Tash Tash (Official Music Video) - YouTube

Сүүлийн үед “Ододтой бүжиглэе” шоугаар нэлээдгүй шуугиан тариад байгаа реппер Tsetse карьерийнхаа эхэн үед реппер Big Gee-тэй тэрсэлдэж явсан. Одоо намба сууж, уран бүтээлүүдээ тогтмол гаргасаар байгаа бөгөөд 2020 оны намар “Tash Tash” нэртэй шинэ дуугаа цацсан юм. Дахилт нь мөн л та бидний сайн мэдэх “Хэрвээ сайхан амьдарч байвал” хэмээх хүүхдийн дууны шинэчилсэн найруулга билээ.

#3 Vandebo ft BaBu

Өсвөрийнхний дунд эрчийг авч буй залуусын 2020 оны зун гаргасан “Drujba” дууг шүтэн бишрэгчид нь тэсэн ядан хүлээж байсан ба гарсан даруйдаа “Хүүхдийн дууг тайван байлга!” гэх Millenial үеийнхний шүүмжлэлд өртсөн юм. Учир нь дахилт хэсэг нь хүн бүрийн хүүхэд ахуйдаа сонсож унтдаг “Зүүдний шөнө” дууны шинэчилсэн найруулга ажээ.

#4 Gangbay

Gangbay - Mogjookhon Khuu (Official Video) Directed by Sanga - YouTube

Зуны эрвээхий шиг богино настай ч, залуусын дунд “Ганган цагаан” дуугаараа шуугиан тарьж чадсан Gangbay хамтлаг 2020 оны 3-р сард “Mogjookhon khuu” нэртэй дуу цацсан нь “Бөөр алаг бөмбөг”, “Жогжоохон даагатай могжоохон хүү” хүүхдийн дуунуудын холион бантанг хутгаж хийсэн байлаа.

#5 Amaraa (Khar sarnai) ft Gangaa, Enerel

Amaraa (Khar Sarnai) - Minii Zakhia ft. Enerel & Gangaa (Official Music  Video) - YouTube

Хүүхдийн гэхээс илүү үе үеийхний дуулах дуртай хайрын дууг “Хар сарнай” хамтлагийн ахлагч Амараа, залуу реппер Гангаа болон Opozit хамтлагийн Энэрэл нартай хамтран шинэчлэн дуулжээ.

ХЭРВЭЭ ТАНД БИДНИЙ БЭЛТГЭСЭН МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ ТААЛАГДСАН БОЛ SHARE ХИЙЖ БУСАДТАЙГАА ХУВААЛЦААРАЙ! БАЯРЛАЛАА!

Leave a Reply

Your email address will not be published.

Фэйсбүүк, Инстаграмаас гоо сaйхны мэc зaсал хийлгэсэн мэт харагдах филтерүүдийг хoриглoхоор болжээ

Фэйсбүүк Инстаграм дээр нэгэн өөрчлөлт хийхээр болж: Meta компани Facebook, […]

error: Content is protected !!