Uncategorized

Дуучин А.Түмэн-Өлзий хүний хүн болжээ

Дуучин А.ТүмэнӨлзий нэгэн айлын бэр болжээ:

Дуучин А.Түмэн-Өлзий “Ингээд бэр боллоо” хэмээн бичжээ. Магадгүй түүнийг нөхөр нь албан ёсоор бэр гуйж авсан эсвэл гэрлэлтээ батлуулсан бололтой. Ямартай ч баяр хүргэе!

Нийтийн дууны ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, орон зайг хэдийнээ бий болгож чадсан МУСТА А.Түмэн-Өлзий “Олон улсын эмэгтэйчүүдийн баяр”-ыг тохиолдуулан “Гэгээ билээ би” хэмээх хоёр дахь уран бүтээлийн тоглолтоо Монгол бөхийн өргөөнөө танхим дүүрэн үзэгчдийн тасралтгүй түрэх уухайн дуутай ёслол төгөлдөр толилуулж байсан.

Түмэн олондоо “Сэтэрт тал”, “Баясгалантай сайхан”, “Хайр бэлэглэе”, “Аавдаа”, “Ижий зөн” зэрэг олон гайхалтай дуугаараа хайрлагдаж хүндлэгдсэн тэрээр тоглолтын үзэгч бүрт тасалбараа дагуулж шинэхэн цомгоо бэлэглэж, олон гайхалтай ялдар хүндтэй уран бүтээлчидтэй хамтран дуулж, ёстой л нэг уран бүтээлийн ургац арвин, ундран дэлгэрч, дэвжин дээшилж яваа уран бүтээлч гэдгээ үзэгч түмэндээ харуулж чадсан байдаг.

Тэрээр тоглолтоороо зөвхөн нийтийн дуу гэлтгүй өөр төрөл жанраар дуулж чаддаг гэдгээ харуулсан тэрээр МУСТА Т.Дэлгэрмөрөн, МУСТА Л.Сөрөлт нартай хамтран шинэхэн уран бүтээлүүдээ дуулж, үзэгчдийг шуугиулаад авсан. Ийнхүү тайзнаа эгшиглүүлсэн дуу бүр нь үзэгчдийг огшоож, уярааж, баяр жаргалыг бэлэглэсэн гайхалтай тоглолтынхоо дараа дуучин бүсгүй өөрийн албан ёсны цахим хуудастаа талархлын зурвасаа үлдээсэн бөгөөд өнөөдөр дараагийн шинэ уран бүтээлдээ ханцуй шамлан орсон билээ.

Leave a Reply

Your email address will not be published.

Фэйсбүүк, Инстаграмаас гоо сaйхны мэc зaсал хийлгэсэн мэт харагдах филтерүүдийг хoриглoхоор болжээ

Фэйсбүүк Инстаграм дээр нэгэн өөрчлөлт хийхээр болж: Meta компани Facebook, […]

error: Content is protected !!