Uncategorized

Дорнод аймгийн хөгжил хол тaсарчээ…

Дорнод аймгийн хөгжил тасарчээ:

Өсөж төрсөн нутаг биш ч миний залуу насны нэгэн агшин энд өнгөрсөн.Улс дотор улс байдаг бол Дорнод улс гэж байна. Яагаад ингэж хэлж байгаагаа хэлье. Би саяхан өнгөрсөн намар яваад бүр цаашаа хил хүртэл үзээд ирсэн юм. Би ер нь бол Дорнод явна кк.

За Дорнодод оношилгоо эмчилгээний төв байна. ДБЭХС ТӨХК нь 36 мегабайтын хүчин чадалтай эрчим хүчний систем байна. Тог тасрахгүйн. Газрын тос, уул уурхайн аж ахуй нэгж болон Дорнод аймаг, зүүн бүсийн аймгуудын зарим сумдыг эрчим хүчээр ханган ажилладаг гэх.

Нүүрсний томоохон орд газруудтай. Айл арх нь нүүрсээ маш хямдаар авч хэрэглэдэг юм байна. Портер нүүрс 40. 50к гэчихвүү. Дорнод аймгаас жилд 1,0 сая тонн орчим газрын тос олборлож улсын төсөвт 200-300 тэрбум төгрөг төвлөрүүлдэг боловч орон нутгийн төсөвт тусгайлан нэмж хуваарилагдаггүй гэх. Зүгээр тэжээж байдаг тэ. Төмөр зам, Олон улсын нисэх буудалтай, Хилийн зургаан боомттой, ОХУ-тай авто зам 2, БНХАУ-тай холбогдсон авто зам 3 гээд.. юу ч хийсэн вэлком.

Их сургууль, Политехникийн коллеж, Мэргэжлийн сургалт үйлвэрлэлийн төв бүрэн дунд улсын, хувийн нийлсэн 12 сургууль байна. Математик дагнасан сургалт сайтай. Улсдаа ЭЕШд байнга 1,2т ордог гэх. Тиймдээ Дорнодын залуус улсад ч толгой цохиж явдаг биз. Гэхдээ ажаад байхад тэд даруухан юмуу муу хэлвэл биеэ тоосон юмуу нэг л тийм манлайлах талдаа маруу.

Мал бол ёстой байна. Мал нь тэр талдаа тааваараа бэлчиж өсч үржиж байна. Мах нь амттай. Мах боловсруулах үйлдвэр байна. Талх нь одоо ч 1000₮. Барилгын материалын үйлдвэр хивс хивсэнцэр, Гурил талх тариа гээд гүй ээ ерөөсөө байхгүй юм алга.

За Чойбалсан хотод гэр хороолол харьцангуй бага. Залуус хороолол нь их гоё. Хаус хороолол. Төвийн шугамд холбогдсон. Шөнө нь цахилгаан станцтай хот гэсэн шиг гэрэл гялбасан тийм өнгөлөг хот. Хотынхоо урдуур Хэрлэн голын эргээ дагаад гоё гоё хаустай. Юу дуртайгаа хийгээд тэнийсэн талаараа давхиж баймаар газар. Стресс алга. Юун түгжрэл утаа мутаа.

За миний анзаарснаар хүүхнүүд нь салон хэсээд л ресторанд хоол идээд л байж байдаг шиг байгаан. Байр болгоны доор салон. Бараг нэг байр хоёр салонтой. Их тансаг. Амралтын өглөө кофе шоп ороход дүүрэн хүүхэн сууж байсан. Гайхаад энэ хүүхнүүд чинь амралтын өдөр гэртээ хань ижил үр хүүхэддээ хоол хийж гэр цэвэрлэдэггүй юмуу гэсэн. Хоол гэртээ бараг хийхгүй дээ гэсэн. Ресторанууд нь байнга дүүрэн. Үйлдвэр ихтэй болохоор ажилтай орлоготой. Энэ бол яах аргагүй эмэгтэйчүүд амьдармаар хот хохо. Ер нь хүүхнүүд нь дийлсэн маягтай газар. Гоё хаха. Нэг гэм нь шөнө орой болоход Чингисийн баатрууд сэрдэг гэх. Хаадаа нэг дуулалдаж хашгаралдаж дураараа бүр. УБ-д шөнө гадаа дуулвал цагдаа хоб шдэ хохо. Хөөрхий ар гэрээ авч явж бүр улсын төсвийг ч нуруундаа үүрдэг хэдэн эрчүүд нь шөнөөр ууж саагдаг шиг байгаам.

За юутай ч Улс дотор улс байдаг бол 21 аймаг нэвт шувт явж үзсэн надад хамгийн таатай өсөх ирээдүйтэй тамирчин гэдэг шиг өсөх хөгжих ирээдүйтэй хот бол Дорнод аймаг Чойбалсан хот байсан. Сэтгэл алдарч хорогдон хорогдон буцсан юмдаг хэмээн бичжээ.

Бусад аймагууд ч гэсэн санаа оноо аваарай…

Leave a Reply

Your email address will not be published.

Фэйсбүүк, Инстаграмаас гоо сaйхны мэc зaсал хийлгэсэн мэт харагдах филтерүүдийг хoриглoхоор болжээ

Фэйсбүүк Инстаграм дээр нэгэн өөрчлөлт хийхээр болж: Meta компани Facebook, […]

error: Content is protected !!