Uncategorized

Шинэхэн ээжүүдийн дагавал зохих 5-н хаяг

Бүсгүй та бяцхан үрээ хэвлийдээ тээж эхлээд хамгийн жаргалтай мөчүүдийг угтан авах ч давхар хариуцлага ирж буйг ойлгох хэрэгтэй. Дөнгөж төрсөн үрээ өлгийдөн авч буй шинэхэн ээжүүдэд маань хуучны шалгарсан аргууд аминд нь орох хэдий ч шинжлэх ухаан хөгжсөн 21-р зууны ээж та бодит судалгаа, туршилтын дагуу гарган авч, дэлхий даяар хэрэглэгдэж буй хүүхэд өсгөх аргуудыг ч мөн судалж үзэх хэрэгтэй.

Харин бидний бэлтгэсэн дараах хаягуудаар зочлон үзвэл та хүүхэд өсгөх орчин үеийн аргын тухай мэдээллийг хаа холоос, харь хэл дээр судлах шаардлагагүйгээр эх хэлээрээ ойлгомжтой, өөрт амар байдлаар олж авах боломжтой. Эдгээр хуудасны админууд ч мөн бага насны хүүхдийнхээ хажуугаар танд мэдээ, мэдээлэл өгөх гэж маш олон зүйлийг харьцуулж судлан суудаг мундаг, ажилсаг бүсгүйчүүд байдаг билээ.

#1 Tenuuka’s mom

Tenuuka’s mom хуудсаараа ойлгомжтой, цэгцтэй, нягт судалгаатай, ээжүүд бидэнд үргэлж хэрэгтэй мэдээлэл оруулдаг ажилсаг бүсгүй Номинг танихгүй, хуудсыг нь мэдэхгүй хүн байхгүй болжээ. Швед улсад хоолзүйчээр суралцдаг тэрээр таныг хүүхдээ бор хоолонд оруулахад хамгийн том туслах байх болно.

#2 Бичээч ээж

Хэрэв таны хүүхэд хүнсний ямар нэгэн бүтээгдэхүүнээс харшилдаг бол Япон улсад амьдран суугаа, сэтгүүлч мэргэжилтэй үзэсгэлэнт бүсгүй танд хэр баргийн харшил хөдөлгөхгүй хоолны жороор туслаж чадна гэдэгт бүрэн итгэлтэй байна.

#3 Hangal’s mom

Бяцхан Хангал хүүгийн ээжийн хуудсаас та хүүхдийнхээ хоолыг хэрхэн “хөөрхөн” болгож өгөх талаар маш ойлгомжтой зураг, бичлэгийг үзэх боломжтой. Хуудасны админ бүсгүй Монголд байдаг тул хоолны орцны олдоцоос ч айх шаардлагагүй.

#4 ИДЬЕ /Just for babies/

Фейсбүүкт аль хэдийн хэдэн мянган хүний танил болсон энэхүү группын админ Гантигмаа бүсгүй танд хүүхдийн хоололтоос гадна хүүхэдтэйгээ хэрхэн харьцах, өдрийг хэрхэн хамт өнгөрүүлдэг талаараа нээлттэй хуваалцдаг учраас шинэхэн ээжүүд маань санаа авч, хэрэгжүүлэхэд тохиромжтой.

#5 Чихэрээ танасан тэмдэглэл

Энэхүү хуудасны админ болох Энхзул нь Англи улсад шим тэжээл судлаачаар мэргэшсэн бөгөөд зөвхөн хүүхэд гэлтгүй гэр бүлийн бүх л гишүүдийн чихрийн хэрэглээг хэрхэн танах, хянах талаар зөвлөгөө өгөөд зогсохгүй худалдан авч буй бүтээгдэхүүнийхээ орц найрлагыг уншиж, ойлгож, алийг нь сонгох талаар ойлгомжтой тайлбарлаж өгөх болно.

ХЭРВЭЭ ТАНД БИДНИЙ БЭЛТГЭСЭН МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ ТААЛАГДСАН БОЛ ТА SHARE ХИЙЖ БУСАДТАЙГАА ХУВААЛЦААРАЙ! БАЯРЛАЛАА!

Leave a Reply

Your email address will not be published.

Фэйсбүүк, Инстаграмаас гоо сaйхны мэc зaсал хийлгэсэн мэт харагдах филтерүүдийг хoриглoхоор болжээ

Фэйсбүүк Инстаграм дээр нэгэн өөрчлөлт хийхээр болж: Meta компани Facebook, […]

error: Content is protected !!