Uncategorized

Нярайн түнхний мултрал , дутуу хөгжлийг эрт илрүүлж эмчлэх төслийг үргэлжлүүлнэ

Нярайн түнхний дутуу хөгжил , мултралыг эрт илрүүлж эмчлэх зорилгоор 2007 оноос “Монгол-Швейцарын хамтарсан хүүхдийн төсөл”-ийн хүрээнд түнхний хэт авиан скрининг оношилгооны чадамжийг сайжруулах чиглэлээр эмч нарын баг хамтран ажиллаж эхэлжээ.

Төсөл хэрэгжих 14 жилийн хугацаанд нийт 600 мянга гаруй нярайг скрининг оношилгоонд хамруулсан ба түнхний үений физиологийн дутуу хөгжил оношлогдсон 60 мянга гаруй нярай давтан үзлэгээр хянагдаж бүрэн эдгэрсэн байна .

Мөн 5 мянга гаруй нярайг мэс заслын бус аргаар эмчилж , хөгжлийн бэрхшээлтэй болохоос сэргийлсэн үр дүнтэй ажил болжээ. Бодит үр дүн гаргаж буй энэхүү төслийг дэмжин цаашид үргэлжлүүлэн ажиллахаар Эрүүл мэндийн яам , “Монгол-Швейцарын хамтарсан хүүхдийн төсөл” хоорондын хамтран ажиллах санамж бичигт Эрүүл мэндийн сайд С.Энхболд , SMOPP төслийн дэд ерөнхийлөгч , Швейцарын хүүхдийн хэт авиан нийгэмлэгийн ерөнхийлөгч Раоул Шмидт нар гарын үсэг зурлаа.

Leave a Reply

Your email address will not be published.

Фэйсбүүк, Инстаграмаас гоо сaйхны мэc зaсал хийлгэсэн мэт харагдах филтерүүдийг хoриглoхоор болжээ

Фэйсбүүк Инстаграм дээр нэгэн өөрчлөлт хийхээр болж: Meta компани Facebook, […]

error: Content is protected !!