Uncategorized

Үнэгүй хэрчим тарвас гэхээсээ илүү “Аваргын гарын хишиг” хэмээн билэгшээсэн үү эсвэл…

Улсын аварга О.Хангай нутгийнхаа ургацын дээж, тарвасаас Улаанбаатарчуудыг дайлахаа өчигдөр мэдээллэсэн. Зарахгүй, худалдахгүй, зөвхөн дайлна гэсэн түүний зарын дагуу Хан-Уул дүүрэг дэх “Говь” компанийн үүдэнд хөл гишгэх зайгүй хүн цуглалаа.

О.Хангай аварга “Манай Ховд нутгийн нэгэн брэнд бол тарвас. Нутгийнхаа энэ ургацаар бөхөд хайртай монгол түмнээ дайлъя, амтлуулъя гэж шийдээд энэ арга хэмжээг зохион байгуулсан. Ойролцоогоор 6 тонн тарвас авчирсан. Миний тооцоолсноос хүмүүс даваад явчихлаа. 14.00-18.00 цагийн хооронд арга хэмжээгээ зохион байгуулна. Цаг болоогүй байхад л олон хүн ирсэн байна. Нэг кг ч тарвас зарахгүй, дайлна” гэлээ. 14.00 цагаас эхлээд 15.00 цагийн байдлаар буюу нэг цагийн дотор гурван тонн тарвас дуусжээ.

Хогийн сав боломжийн хэмжээнд байрлуулсан ч идсэн тарвасны хальсаа иргэд газраар хөглөрүүлсэн нь хог болж нүдэнд тусаж байв.

Тарааж буй тарвасруу иргэд дайрч , базаж , булаацалдаж байгаад ихэнх хүмүүс сөрөг хандаж байгаа ч зарим нэг хүмүүс Үнэгүй хэрчим тарвас гэхээсээ илүү “Аваргын гарын хишиг” хэмээн билэгшээгээ байлгүйдээ хэмээн эерэг сэтгэгдэлийг өгч байна.

Иргэдийн сэтгэгдэл:

Leave a Reply

Your email address will not be published.

Фэйсбүүк, Инстаграмаас гоо сaйхны мэc зaсал хийлгэсэн мэт харагдах филтерүүдийг хoриглoхоор болжээ

Фэйсбүүк Инстаграм дээр нэгэн өөрчлөлт хийхээр болж: Meta компани Facebook, […]

error: Content is protected !!