Uncategorized

Оросын Vandebo буюу Rauf & Faik

Сүүлийн үеийн хүүхэд, залуусын хамгийн их сонсох дуртай Монгол хамтлаг бол Vandebo гэхэд хилсдэхгүй. Тэгвэл ОХУ-д ч мөн Gen Z-ийн давалгаа эхэлж шинээр төрөн гарсан хамтлаг, уран бүтээлчид чартуудыг тэргүүлэх болжээ. Монгол өсвөрийнхөн ч тэднийг сонсож байгаа билээ.

ОХУ-ын 2018 оны шилдэг single “Детство” дууны эзэд Rauf & Faik-ыг Оросын Vandebo гэхэд буруудахааргүй болжээ. Учир нь тэдний уран бүтээлийг хүүхэд, хөгшидгүй, Орос, Монголгүй сонсож байна. Ингээд тэдний алдарын замнал хэрхэн эхэлснийг сонирхоцгооё.

Rauf & Faik - YouTube

Орос-Азербайжан гаралтай ихэр ах дүүс болох Рауф Мирзаев, Фаик Мирзаев нарын өвөө Азербайжаны Баку хотын дуурийн театрт дуурийн дуулаач хүн бий. Урлагийн авьяасаа өвөөгөөсөө өвлөж авсан тэд 4 наснаасаа эхлэн төгөлдөр хуур тоглож сурсан ба 8 настайгаасаа хөгжмийн коллежид орсон байна. Хожим нь Оросын хүүхдийн урлан бүтээх төвийн найрал дууны хамтлагт дуулж, дууны карьераа эхлүүлжээ.

колыбельная by Rauf & Faik on Amazon Music - Amazon.com

Тэдний анхны уран бүтээл болох “Love remained yesterday” дуу нь цацагдсан даруйдаа олон мянган хандалт авсан учир ах дүүс дараагийн дуу болох “Я люблю тебя” дуугаа нэг их удалгүй цацсан байна. Энэ уран бүтээл нь Vkontakte сайт дээр 2018 оны шилдэг 100 дуунаас 28 дугаарт бичигдэж улам олон хүн сонсох болжээ.

Rauf & Faik Net Worth - How Much Does Rauf & Faik Make? | Popnable

Уг дууны нэрээр нэрлэгдсэн “Я люблю тебя” цомгийг 2018 оны сүүлээр гаргасан бөгөөд ихэр ах дүүс цомгоо бүтээхэдээ ердөө $25 буюу 1500 рубль зарцуулсан байна. Энэ нь тэднийг санаанд багтамгүй том амжилтанд хүргээд зогсохгүй 2019 оны 3-р сард гаргасан “PAIN & MEMORIES” цомог нь цацагдсан даруйдаа Apple Music-ийн 8-р байрт жагсажээ.

Rauf & Faik - детство (Official video) - YouTube

Карьерээ эхлүүлсэнээс хойш ихэр ах дүүс Оросын 20 гаруй хотууд, Эстон, Финлянд, Швед, Герман зэрэг улсуудад аялан тоглолт хийсэн байна.

420 Rauf & Faik ideas in 2021 | photo, my fantasy world, minions wallpaper

Leave a Reply

Your email address will not be published.

Фэйсбүүк, Инстаграмаас гоо сaйхны мэc зaсал хийлгэсэн мэт харагдах филтерүүдийг хoриглoхоор болжээ

Фэйсбүүк Инстаграм дээр нэгэн өөрчлөлт хийхээр болж: Meta компани Facebook, […]

error: Content is protected !!