Uncategorized

О.Хангай: Ийм их хүн ирнэ гэж санасангүй маш их баярлалаа

О.Хангай баярласан сэтгэлээ илэрхийллээ:

Улсын аварга О.Хангай нутгийнхаа ургацын дээж, тарвасаас улаанбаатарчуудыг дайлахаа мэдээлсэн. Шинэ аварга О.Хангай энэ жил тарвасаа зарахгүй, тарвасаараа та бүхнийг дайлна гэжээ. Тэрбээр

өөрийн цахим хуудаснаа “Олон жил Ховдын брэнд болсон тарвасаа борлууллаа. Энэ жилийн тарвасаараа та бүхнийг дайлна аа, зарахгүй” хэмээгээд хүссэн хүнийг хүрэлцэн ирэхийг урьсан билээ.
Энэ үеэр

О.Хангай “Хүүхэд байхаасаа аавдаа тусалж тарвас тарьж эхэлсэн. Энэ жил тарвасаараа иргэдээ дайлъя гэж наадмын дараагаас л бодож эхэлсэн. Өнөөдөр төсөөлснөөс ч олон хүн ирсэн байна. Маш их баярлалаа. Хүссэн хүн бүртэй хамтдаа зургаа даруулна.

Зүсэм тарвасандаа биш, зүлэг ногоон дэвжээн дээр гаргасан хөлсийг минь хатаагүй байхад хүрэлцэн ирсэн, бөхдөө хайртай Монголынхоо ард түмэндээ баярлалаа.” хэмээн ярьлаа.

Хоншоортой аваргад хамгийн сайн сайхныг хүсэе!

Leave a Reply

Your email address will not be published.

Фэйсбүүк, Инстаграмаас гоо сaйхны мэc зaсал хийлгэсэн мэт харагдах филтерүүдийг хoриглoхоор болжээ

Фэйсбүүк Инстаграм дээр нэгэн өөрчлөлт хийхээр болж: Meta компани Facebook, […]

error: Content is protected !!