Uncategorized

Өсвөр насны охидын эхлүүлэх боломжтой Start-up business санаанууд

Өсвөр насыг хайр дурлал, хичээл ном, найз нөхөд гэдэг үгс л дагалдаж явдаг. Харин 21-р зуунд өсвөр насыг ирээдүйн амьдралын зорилго, аливааг багаас нь эхлэх, хичээл зүтгэл хэмээх үгс дагаж явдаг болжээ. Энийг уншиж байгаа өсвөр насныхан байвал чи өөрийгөө өөрчлөн, шинэ алхам хийх цаг чинь чам дээр иржээ гэж ойлгож болно шүү.

Хүүхэд гэхээр эрхэлдэг цаг өнгөрч, хүн гэдэг талаасаа амьдрах аргаа ямар нэгэн байдлаар өөрөө олж авах цаг үед өсвөр насны, тэр дундаа охидын эрхлэхэд тохиромжтой гарааны бизнес санаануудыг танд танилцуулж байна.

#1 Уруул өнгөлөгч хийх

Cosmetic Laser Packaging Bags Lipgloss Bundle Lashes Candy Packaging Bags -  Buy Laser Bags,Lipgloss Packaging Bag,Cosmetic Bags Product on Alibaba.com

Хэрэв чи гоо сайхны бараа бүтээгдэхүүний орц, найрлагыг судлах дуртай бол, энэ чиглэлээр мэдээлэл сайтай бол чамд энэхүү бизнес санааг зөвлөе. Учир нь чиний хийж, борлуулах уруул өнгөлөгчийн найрлагад ямар ч химийн бодис орохгүй ба 100% байгалийн гаралтай, органик бэлдэцүүдээр өхөөрдөм хөөрхөн уруул өнгөлөгч хийж, савлан үеийнхэндээ төдийгүй дүү нар болоод ах эгч нартаа худалдаж болох нь ээ. Илүү их хэмнэлт гаргахын тулд бүтээгдэхүүний савыг дахин ашиглаж, үйлчлүүлэгчиддээ хөнгөлөлт үзүүлснээр чиний бизнест байнгын худалдан авагч нар нэмэгдэнэ гэсэн үг юм. Харин маркетингийн ажлыг чи өөрөө сошиал хаягаараа хийх бүрэн боломж бий шүү.

#2 Хялбар эсгүүртэй хувцас оёх /топ, лингери, сул загвартай өмд г.м/

How To Easily Organize Everything In Your Closet (For Cheap)

Хэрэв чи хувцасны загвар зохион бүтээгч болох хүсэл мөрөөдөлтэй, хувцас оёх авьяастай бол чамд дараах бизнес санааг зөвлөх байна. Энэ нь чамд гарааны бизнес болоод зогсохгүй цаашид энэ мэргэжлээр өсөн дэвжих, суралцах боломжийг бүрэн бүрдүүлж өгөх талбар болно гэдэгт итгэлтэй байна. Үүнийг хийхийн тулд чамд сайтар оёдлын машин, зураг авалт хийх хэрэгсэл /гэрэлтүүлэгч, сайн камер г.м/, мөн сошиал маркетинг хийх чадвар зэрэг шаардагдана.

#3 Өсвөрийн арьс арчилгааны бүтээгдэхүүн сурталчлах

Skin Care Aesthetic Products - nuevo skincare

Маш олон өсвөрийн охид, хөвгүүд шилжилтийн насны онцлогоос хамааран арьс арчлах аргачлал, бүтээгдэхүүнүүдийг судладаг хэдий ч адил үйлчилгээтэй бүтээгдэхүүний алийг нь сонгохоо мэдэхгүй байх асуудал тулгардаг. Тэгвэл чи богино хэмжээний, сонирхолтой бичлэгээр үе тэнгийнхэндээ зөвлөгөө өгөөд зогсохгүй ямар нэгэн арьс арчилгааны бүтээгдэхүүнийг компаний гэрээний дагуу сурталчилж болох юм. Тик ток, Инстаграм гээд сошиал ертөнцийн хүчийг ашиглан харилцан ашигтай бизнесийн гараагаа эхлүүлэх боломж чамд бий!

#4 Лаа бэлтгэх

palette de couleurs || pin: notjakayla | Aesthetic candles, Candle  aesthetic, Cute candles

Мэдээ мэдээллийн эрин зуунд амьдарч байгаагийн гол онцлог нь бид хүссэн зүйлээ дэлхийн бүх улс орны хүмүүсийн туршлагаас суралцан хийж болдогт оршино. Өмнө нь бид лааг зөвхөн дэлгүүрээс авч, харанхуйг гэрэлтүүлэхийн тулд ашигладаг байсан бол орчин цагт лааны ид шидийг дурьдаад барахгүй биз ээ. Олон төрлийн өнгөтэй, үнэртэй, хэлбэр дүрстэй лаануудыг бэлтгэн борлуулах санааг чамд зөвлөж байна. Худалдан авагч байгаа тохиолдолд бизнес оршин тогтносоор л байна шүү дээ!

#5 Scrunchie, headband урлах

Охид бүсгүйчүүд жижигхээн зүйлээр гангарч, хувцас загвараа чимдэг болсон энэ үед чиний хийж чадах хамгийн тохиромжтой бичил бизнес бол үсний scrunchie, headband хийж борлуулах юм. Хийхэд амар, материал хямд гээд дурдаад баршгүй давуу талтай энэ бизнесийг гар хийцийн хүзүүний зүүлт, бугуйвч, ээмэг хийх зэргээр өргөжүүлэх бүрэн боломжтой. Дашрамд дурдахад эдгээр зүйлс нь яг одоо загварын салбарт ноёрхож байгаа акксесуарууд шүү!

Орой бүр унтахдаа юу хийх талаараа бодож, төлөвлөж хэвтээд өглөө нь босохдоо тэрийгээ хэрэгжүүлж сурвал та цаашид хийх үйл хэргийнхээ эхлэлийг маш зөв тавьж байна гэж бодоорой. Эцэг эхчүүдэд хандаж хэлэхэд бизнес гэдэг үгнээс эмээлгүйгээр, хүүхэд минь шатах вий, сэтгэлээр унах вий гэсэн айдсаасаа бүрэн ангижирч, чадна гэж бодож байгаа хүүхдэдээ ганцхан удаа итгээд үзээрэй. Надад итгээрэй, тэд чадна гэсэн бол чадах болно.

ХЭРЭВ ТАНД БИДНИЙ БЭЛТГЭСЭН МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ ТААЛАГДАЖ БАЙВАЛ SHARE ХИЙЖ БУСАДТАЙГАА ХУВААЛЦААРАЙ! БАЯРЛАЛАА!

Leave a Reply

Your email address will not be published.

Фэйсбүүк, Инстаграмаас гоо сaйхны мэc зaсал хийлгэсэн мэт харагдах филтерүүдийг хoриглoхоор болжээ

Фэйсбүүк Инстаграм дээр нэгэн өөрчлөлт хийхээр болж: Meta компани Facebook, […]

error: Content is protected !!