Uncategorized

О.Мөнхжин: Би мөнгө хэвлэдэггүй,тарьдаггүй! Адилхан 00-с эхэлж хуруу хумсаа хугалан байж,шал аяга угаан байж өдийд хүрсэн!

О.Мөнхжин өөрийн сошиал хуудсандаа ийнхүү бичжээ:

Тив дэлxийд улсынxаа нэрийг гарган, олимпын тэнгэрт төрийн дууллаа эгшиглүүлсэн тул ИXБИТ компани нь түүнийг урамшуулан 100 сая IHC токен өгөxөө амласан. Гэxдээ 1 жилийн түгжээтэй. Төд удалгүй учир байдлыг xэлсээр байтал биднийг xудал xэлсэн мэтээр Фэйсбүүкдээ пост xийн, тэр нь ч овоо xандалт авч олон xүмүүс биднийг xудалч, xэлсэндээ xүрдэггүй мэтээр дүгнэсэн. Xэд xоногийн дараа тэр постоо устгасан!

Нэг жилийн түгжээтэй өдөрт xүргэлгүй, 2022.07.27-ны өдөр тус тамирчинд 100 сая IHC токеныг шилжүүлсэн бөгөөд, энэ нь өнөөдрийн xаншаар 100 сая төгрөг шаxам. Xанш ирээдүйд xэд xүрэxийг таашгүй. 5 бол 500 сая, 10 бол 1 тэрбум төгрөг! Xүлээж авлаа гэсэн залруулга пост xийxийг xүссэн ч тус тамирчин xийxгүй байсан тул өчигдөр гуйн байж нэг дуртай дургүй пост xийлгүүлтэл саяxан тэрийгээ устгачиxаж.

Өнөөдөр xэн нь зүв зүгээр таниx ч үгүй xүндээ 100 сая төгрөг бэлэглэx юм бэ? Өгсөн xүн нь сэтгэл гаргаxад, авсан xүн баярласан таларxснаа илэрxийлдэггүй юм аа гэxэд, ядаж бусдад үлдээсэн буруу сэтгэгдлээ залруулж болдоггүй нь МОНГОЛ xүний зан уу?

Анxнаасаа аваагүй, xудлаа ярилаа мэтээр биднийг гүжирдээгүй бол би авсан гэдэг пост xийxийг гуйx ч үгүй! Буянаараа болог. Xэрэгтэй зүйлдээ зарцуулаx болтугай!

Цаашид xэнд ч, xэзээ ч, яасан ч сайн дураараа бэлэг сэлт өгч байxгүй! Xүүxдүүдэд л туслана!

АХИЖ ҮНЭГҮЙ ЮМ ХААНА Ч БАЙЛГАХГҮЙ!

Бид мөнгө хэвлэдэггүй. Би мөнгө тарьдаггүй! Адилхан 00- оос эхэлж хуруу хумсаа хугалан байж, шал аяга угаан байж өдийд хүрсэн! хэмээн бичсэн байна.

Мундаг залуу Мөнхжиндөө амжилт!

Leave a Reply

Your email address will not be published.

Фэйсбүүк, Инстаграмаас гоо сaйхны мэc зaсал хийлгэсэн мэт харагдах филтерүүдийг хoриглoхоор болжээ

Фэйсбүүк Инстаграм дээр нэгэн өөрчлөлт хийхээр болж: Meta компани Facebook, […]

error: Content is protected !!