Uncategorized

Батаа эхнэртэйгээ танилцсан түүх

Монголын маань нэгэн эерэг сайхан гэр бүл болох Жүжигчин Д.Баттөмөр болон гэргий Г.Булгантамир нарын анх хэрхэн яаж танилцсан тухай энэ удаагийнхаа нийтлэлээр толилуулъя. Тэднийг анх цайны газар санамсаргүй байдлаар харц тулгарч нэгнийхээ нүдэнд татагдаж танилцсан хэмээн сайтууд бичдэг ч тэрхүү мэдээлэл нь худлаа ажээ. Eagle телевизийн “Санчир гарагийн зочин” нэвтрүүлэгт оролцсон ярилцлаганаас хүргэе

Та хоёр хоёулаа айлын багууд юм билээ. Айлын багууд ер нь эрх байгаад байдаг. Та хоёрын хувьд хэр их эрх вэ?

Бид хоёр хоёулаа их эрх. Батаа маань дээрээ 9 ах эгчтэй. Би өөрөө дээрээ нэг эгчтэй. Би чинь тусдаа гарталаа ээж аав эгчидээ их эрх байсан. Тусдаа гараад үргэлжлүүлээд нөхөртөө эрхэлсээр л явна. Манай хүн чинь хэдий надаас ах хэрнээ надад их эрхэлдэг. Батаагийн бүх ах эгч нар нь Батаад хошуу дэвсэж эрхлүүлдэг хэвээрээ. Хүн тэгээд 40 нас хүртэлээ эрхэлж болдог л юм билээ хэхэ.

Та хоёр нэгнийхээ юунд их татагдсан бэ?

Манай эхнэрийн нүд нь их сайхан харагдсан. Ямар гоё дулаахан нүдээрээ инээмсэглэдэг бүсгүй вэ гээд дурлаж байсан. Манай хүнд бас миний нүд их таалагдсан гэсэн. Хүн өөртэйгөө адилхан хүнд татагддаг гэсэн үг байдаг. Түүн шиг бид хоёр адилхан нүдээрээ инээдэг болохоор татагдсан болов уу. Нүднээс гадна ерөнхий бүтцээрээ их адилхан л даа. Том хацар , намхан хамар гээд л. (инээв). Туранхай байхдаа жаахан өөр байдаг байсан ч хоёулаа таргалаад ирсэн чинь бүр их адилхан болсон доо

Та хоёр анх яаж танилцаж байсан бэ?

Би анх Батааг тайзан дээр харж байсан. Найзтайгаа тэр тоглолтон дээр харахдаа ямар хөөрхөн нүдтэй залуу вэ гэж бодож байснаа найздаа хэлчээд гараад явцгааж байсан чинь СТӨ-нөөс Батаа гарч ирж таараад тэгсэн манай найз охин “хөөе нөгөөх чинь байна ш дээ” гэж хэлэнгүүтээ намайг дагуулаад Батааруу очоод “Сайн уу. Сонин сайхан юу байна” гэх мэт яриа өрнүүлээд. Манай найз охин жаахан гал.зуу л даа хэхэ. Манай найз ер нь гүүр маань болсондоо. Тэгээд тухайн үедээ утсаа солилцоод өнгөрсөндөө. Тэр үед хавар байсан. Нэг хэсэг таг чиг байж байгаад намар нь Батаа надруу утсаараа дохидог юм. Тэгэхээр нь би эргээд дохиод. Яаж байна аа гээд өдөөд. (Инээв). Тэгсэнээ буцааж залгаснаа “Ахын дүү залгасан уу?” гэдэг юмдаа. Өөрөө дохичоод хэхэ. Тэгээд юу яриад байгаа юмбэ та өөрөө залгаа биздээ гэж билээ. Тэгээд л ер нь тэрнээс хойш утсаар яриал, уулзаад л үерхэж эхэлсэндээ.

Та хоёр хэр их романтик вэ?

Бид хоёр тийм ч романтик биш ш дээ. Хүмүүс урлагийн хүн болохоор их романтик гэж боддог байх. Хааяа нэг шинэ кино гарч үзэхүү, хааяа гадаа гоё байна гарч алхах уу гэж л байдаг юм. Олон хүүхэдтэй болохоор нэгэндээ цаг зарцуулахаас илүү хүүхдүүддээ зарцуулаад таардаг. Бид хоёр тэгэхдээ нэгэндээ цэцэг бэлэглэх , романтик оройн зоог барихаас илүүтэй хэцүү өдрийн дараа нэгэндээ “чи өнөөдөр сайн байсан шүү” , эсвэл нэгнийгээ “тэр чинь их гоё байсан ш дээ” гэхэд их урам авдаг ч юмуу тэгж хосын харилцаагаа авч явдаг. Хэлбэрээс илүүтэй агуулгад их анхаардагдаа.

Leave a Reply

Your email address will not be published.

Фэйсбүүк, Инстаграмаас гоо сaйхны мэc зaсал хийлгэсэн мэт харагдах филтерүүдийг хoриглoхоор болжээ

Фэйсбүүк Инстаграм дээр нэгэн өөрчлөлт хийхээр болж: Meta компани Facebook, […]

error: Content is protected !!