Uncategorized

Нас нэмэх ид шидтэй Японы хар өндөг

Пирамид, сөнөсөн тэнгисээс авахуулаад хорвоо ертөнц сонин хачин зүйлээр дүүрэн гэдэгт хүн бүр итгэдэг биз ээ. Тэгвэл та урьд өмнө нь Японы хар өндөгний талаар сонсож байсан уу? Бид энэ удаад нас нэмэх ид шидтэй гэлцэх японы хар өндөгний талаар мэдээлэл бэлдлээ.

Hakone and Mt Fuji tour with a private van. - Hakone Private Tours |  GoWithGuide

Япон улсын Овакудани тосгонд байрлах Хаконе уул нь 3000 жилийн өмнө дэлбэрч байсан галт уулын үлдэц бий. Уг тосгонд галт уулын үлдэц нь маш их нөлөөлдөг ба Шинжүкү дүүргээс галт тэргэнд сууж хүрэхэд л шууд хүхэрлэг үнэр таны хамрийг цоргиох болно. Овакуданигийн үржил шимгүй, чулуурхаг хадан цохионууд мөнхөд хүхрийн манангаар бүрхэгдсэн тул энэ газар бүхэлдээ хугацаа нь дууссан өндөг шиг үнэртдэг. Нутгийн иргэд Калдера горхины усыг өндөг буцалгахад ашигладаг байна.

Grunf: The Black Boiled Eggs of Owakudani – A Japanese Delicacy

Куро-тамаго буюу “хар өндөг” нь Овакуданигийн байгалийн халуун рашаан дээр чанасан жирийн тахианы өндөг юм. Усан дахь хүхэр нь өндөгний хальсыг нүүрс шиг хар болгодог. Нутгийнханы домогт нэг ширхэг хар өндөг идэх нь таны амьдралд долоон жилийн нас нэмнэ хэмээн өгүүлдэг ажээ. Хэрэв та сонирхож байвал энэхүү хар өндөгийг багцаар нь л худалдаж авах боломжтой бөгөөд нэг багцандаа таван ширхэг байдаг. Харин үнийн хувьд 500¥ гэнэ. Нэг шил шар айрагны үнээр та 35 жилийн нэмэлт амьдралыг өөртөө худалдаж авч болох нь ээ.

The Japanese Delicacy of Black Boiled Eggs of Owakudani - Charismatic Planet

Өндөг халуун рашаанд буцалгаж буйг харахын тулд Овакуданигийн явган замын станцаас уул руу хэсэг алхана. Ойролцоогоор 15 минут алхсаны эцэст Күро-тамаго буюу хар өндгийг 80 градусын халуун рашаанд (Фаренгейтийн 175 градус) нэг цагийн турш буцалгаж, дараа нь 15 минутын турш хөргөх үйл явцыг үзэж болно. Энэхүү өндөг нь ердийн чанасан өндөг шиг амттай байдаг. Чанасан хар өндөгнүүдийг халуун рашааны аялал жуулчлалын бүсээс эсвэл Овакуданийн явган замын станцаас шууд худалдан авч болно.

Black Eggs of Owakudani Hakone Photos, Images of Owakudani Hakone - Easy  Tour China

Хэрэв та Овакудани хөндийд аялахаар ирвэл аюулгүй байдлаа бодолцож үзэхийг зөвлөж байна. Учир нь Хаконе уул бол идэвхтэй галт уул юм. Сүүлийн жилүүдэд галт уулын идэвхжил нэмэгдэж байгаатай холбогдуулан уул, хөндий орчмын явган аяллын зарим замыг хүн бүрийн аюулгүй байдлыг хангах үүднээс хаажээ.

Hakone Ropeway over the volcanic cauldron, Owakudani, Hakone, Tokyo, Japan,  Asia - License, download or print for £79.84 | Photos | Picfair

2015 оны 5-р сард аялал жуулчлалын бүс хүртэл хаагдаж, тэр цагаас хойш бүрэн нээгдээгүй байна. Тодорхой хэлбэл, Хаконе уул 800 гаруй жилийн турш дэлбэрээгүй ч газар доорхи халуун хий, галт уулын бодисын урсгалаас болж нурж унасан аж. 2015 онд тус газарт нэг өдрийн дотор 115 гаруй газар хөдлөлт бүртгэгдсэн нь Японы цаг уурын агентлагаас ууршилт гарч болзошгүй гэж болгоомжлоход хүргэсэн юм. Одоогийн байдлаар үүнтэй төстэй зүйл тохиолдоогүй ч аюулгүй байдлыг эрхэмлэсэн нь зүйн хэрэг билээ.

Black Eggs of Owakudani, Hakone - Hakone, Kanagawa - Japan Travel

ХЭРЭВ ТАНД БИДНИЙ БЭЛТГЭСЭН МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ ТААЛАГДСАН БОЛ ТА SHARE ХИЙЖ БУСАДТАЙГАА ХУВААЛЦААРАЙ! БАЯРЛАЛАА!

Leave a Reply

Your email address will not be published.

Фэйсбүүк, Инстаграмаас гоо сaйхны мэc зaсал хийлгэсэн мэт харагдах филтерүүдийг хoриглoхоор болжээ

Фэйсбүүк Инстаграм дээр нэгэн өөрчлөлт хийхээр болж: Meta компани Facebook, […]

error: Content is protected !!