Uncategorized

ТИТАНИКИЙН ТАЛААРХ ХОВОР МЭДЭЭЛЛҮҮД

Титаник бол түүхэн дэх хамгийн алдартай хөлөг онгоц гэж хэлэхэд буруудахгүй. Тус хөлөг онгоц зөвхөн үлэмж том хэмжээ, үзэмж тансаг байдлаараа алдартайгаас гадна 1912.04.15-ны өдөрг Нью-Йорк хотыг зорих замдаа мөсөн уул мөргөж осолдож 1500 орчим хүн амь үрэгдсэн нь түүхнээ томоохон хар толбо юм. Хэдэн арван жилийн өмнөх гунигт явдлыг гэрчлэн харуулсан гэрэл зургуудыг хамтдаа сонирхоцгооё.

1912 он буюу тухайн үед буюу Титаник хөлгийг бүтээх хүртэл хүн төрөлхтөн тийм аварга том хэмжээтэй нэг ч хөлөг онгоц хараагүй байсан билээ. Тус хөлөг онгоц нь 882 тохой буюу 268,83 метр урттай байсан бөгөөд онгоцыг гэрэлтүүлэхийн тулд 10000 орчим гэрлийн чийдэн хэрэглэж байжээ.

Титаник хөлөгт 2224 зорчигч байснаас зөвхөн 710 хүн л амьд үлджээ. Тиймээс уг сүйрлийг далайн түүхэнд тохиолдсон хамгийн их гамшиг дагуулсан сүйрлүүдийн нэгт тооцдог.Түүнчлэн хөлгийн тавцан дээр байсан 109 хүүхдийн 53 нь далайн ёроол руу живж одсон билээ.

Титаник хөлгийн нэг дүгээр зэрэглэлийн тасалбар 4350 ам.долларын (өнөөдрийн ханшаар 50000 гаруй ам.доллар) үнэтэй байсан бол хоёр дугаар зэрэглэлээр зорчих тасалбар 1750 ам.долларын үнэтэй байжээ. Харин гурав дугаар зэрэглэлээр зорчих тасалбар 30 ам.доллар байсан аж.

Хачирхалтай нэгэн мэдээлэл бол Зохиолч Морган Робертсон Титаник хөлөг сүйрэхээс 14 жилийн өмнө Титаны сүйрэл (The Wreck of the Titan) нэртэй ном хэвлүүлж байжээ. Уг зохиолд дэлхийн хамгийн том Титан нэртэй хөлөг онгоц мөсөн уул мөргөж сүйрсэн тухай гардаг байна.

Хөлгийн багийн ихэнх нь эрчүүд байв. Хөлгийн удирдлагын багт нийт 885 хүн байсны 23 нь л эмэгтэй байжээ.

Титаник хөлгийг эрчим хүчээр хангахын тулд өдөр бүр зургаан зуу гаруй тонн нүүрс шатаадаг байв. Гурван аварга том зуух руу галчид завсар чөлөөгүй байнгийн нүүрс хүрздэн хийх бөгөөд халуун галаар төөнөх үлэмж том зуухны галыг өрдөх нь тамыг санагдуулам байжээ.

Хөлөг дээр үйлчлэгч, цэвэрлэгч, зөөгч зэрэг 421 үйлчилгээний ажилтнууд байснаас 60 хүн л сүйрлээс амьд үлдсэн гэдэг.

Түүнчлэн Титаник дээр ажиллаж байсан ачаа зөөгчид ихэвчлэн 14 орчим насны хөвгүүд байсан бөгөөд зорчигчдын ачаа барааг зөөж, тэдэнд санаа тавих үүрэгтэй байсан ба харамсалтай нь тэдгээр ажилчдын нэг нь ч амьд үлдээгүй байна.

Титаник хөлгийн ахмад Эдвард Ж. Смит тэтгэвэртээ гарахын өмнөх хамгийн сүүлийн аялалдаа гарчээ. Тэр хөлгийн багийнхандаа хандан, “За, хөвгүүд ээ. Эмэгтэйчүүд болон хүүхдүүдийг чадахаараа анхаарч, өөрсөндөө санаа тавиарай” гэж хэлсэн нь түүний сүүлчийн үг байжээ.

Титаник кинон дээр хөлөг онгоц живж байхад найрал хөгжимчид хөгжмөө тоглосоор байгаа тухай гардаг. Энэ бол уран сайхны хэтрүүлэг биш юм. Айж балмагдсан зорчигчдыг тайвшруулахын тулд эцсийн мөч хүртэл хөгжмөө тоглосоор байсан нь үнэн ажээ

Титаник сүйрсний дараа нас барагсдын цогцосыг уснаас гаргахаар найман хөлөг онгоц ирж байжээ.Харин доорхи зураг нь амьд үлдэгсдийг сэтгэл түгшин хүлээж зогсоо хүмүүсийн зураг юм.

Титаник хөлгийн сүйрлээс амьд үлдсэн сүүлчийн хүн болох Элизабет Гладис Милвина Дин гэгч эмэгтэй 2009 онд нас баржээ. Түүнийг нас барсаны дараа чандрыг нь Титаник хөлөгт анх гэр бүлийн хамт суусан Саутхемптоны зогсоол дээрээс хийсгэсэн байна.

Титаник хөлгийн үлдэгдлийг олох үнэхээр амаргүй ажил байсан бөгөөд 1985 онд Роберт Баллад гэгч хүн олж илрүүлсэн ажээ.

Титаникт суусан хамгийн баян зорчигч болох IV Жон Жекоб Астор нь тухайн үед 85 сая ам.долларын хөрөнгөтэй байсан бөгөөд энэ нь одоогийн 2 тэрбум ам.доллартай тэнцэх аж. Тэрбээр хөлөг онгоц живэх үед бие давхар эхнэрээ аврах завинд суулгаад өөрөө амиа алджээ.

Титаник нь түүхэн дэх хамгийн үнэтэй хөлөг онгоц юм. Титаникийг бүтээхэд 7.5 сая ам.доллар зарцуулжээ. Хөлөг онгоцны зангуунд 20 морь ашигласан бөгөөд хөлгийг бүтээх явцад хоёр ажилчин нас барж байжээ

Эх сурвалж: arav.mn

Leave a Reply

Your email address will not be published.

Фэйсбүүк, Инстаграмаас гоо сaйхны мэc зaсал хийлгэсэн мэт харагдах филтерүүдийг хoриглoхоор болжээ

Фэйсбүүк Инстаграм дээр нэгэн өөрчлөлт хийхээр болж: Meta компани Facebook, […]

error: Content is protected !!