Uncategorized

АНУ-ын Мичиганы нуyранд болсон aймшигтай оcлоос aмьд үлдcэн МОНГОЛ БҮCГҮЙ

АНУ-ын Мичиганы нууранд болсон аймшигтай ослоос амьд үлдсэн Монгол бүсгүйн тухай:

АНУ-ын Мичиганы нууранд нэгэн аймшигт осол энэ сарын 13-нд боллоо. Уг осолд 34 настай, хоёр хүүхдийн ээж Бат-Очирын Лана хэмээх Монгол бүсгүй харамсалтайгаар 2 хөлөө алджээ.

Тэрээр Мичиганы эрэг орчимд амарч байсан бөгөөд түүнийг хийлдэг гудсан дээр хөвж байх үед хажууд нь байсан моторт завь хөдөлгүрээ гэнэт асаажээ. Тухайн завь ухрах араандаа хийснээс болж ард нь явж байсан Монгол бүсгүй Б.Лана хийлдэг гудастайгаа татагдаж, сэнсэнд хоёр хөлөө тастуулжээ. Ланагаас гадна өөр нэг эмэгтэй хийлдэг гудастайгаа татагдаж, гарандаа бэртэл авжээ.

Ланагийн биеийн байдал одоо тогтворжиж, амь насанд нь аюулгүй болсон бөгөөд аймшигт ослын дараа сэтгэл санааны хувьд хатуужилтай байгаа нь Америкчуудын бахархлыг төрүүлээд байгаа юм.

Лана цахим хуудаснаа:

Би энд эмнэлгийн орон дээр хэвтээд энэ мессежийг бичнэ гэж өөрийгөө төсөөлж ч байгаагүй. Намайг Бат-Очирын Лана гэдэг, би 34 настай, хоёр хүүхдийн ээж, гайхалтай нөхрийнхөө эхнэр. 2022 оны 8-р сарын 13-ны Бямба гарагт миний амьдрал үүрд өөрчлөгдсөн. Нөхөр бид хоёр найзынхаа завинд суугаад Чикагогийн Playpen руу явсан. Манай завин дээр найман хүн хөвж явсан сал байсан бөгөөд эмгэнэлт явдал тохиолдох хүртэл бид бүгд салан дээрээ хөвж байсан юм.

Гэтэл гэнэт 37 фут том завь яах ийхийн зууртгүй ухарч орж ирээд замдаа таарсан бүхнийг дайрсан. Бүх зүйл маш хурдан болсон. Завины хөдөлгүүрийн сэнсэнд цохигдоход төсөөлшгүй их өвдөлт мэдрэгдэгдсэн. Би үхлээ л гэж бодсон. Дараа нь шууд живсэн. Би сэлж чаддаггүй юм л даа. Гэсэн ч эцсийн хүчээ шавхаж усны гадарга дээр нэг гарч ирээд нөхөр маань сандарсан байдалтай намайг нүдээрээ хайж байхыг харсан юм. Царайд тэр үед тодорч байсан дүр төрхийг би хэзээ ч мартахгүй байх. Тэгээд л буцаад живсэн. Нөхөр маань татаж гаргаагүй бол үхэх байсан. Нөхөр минь миний амийг аварсан. Тэр намайг завин дээр татаж гаргахад юу болоод өнгөрсөн нь тодорхой болсон. Миний хоёр хөл байхгүй болчихсон байсан гэжээ.

Бүжиглэх маш их дуртай байсан, ослоос болоод олон зүйлээсээ хагацсан ч гэр бүл, үр хүүхдийнхээ төлөө амьдрах боломж олдсонд талархаж байгаа, тийм аюултай ослоос амьд үлдсэн тул өөрийгөө маш азтай гэж тооцож байна.

Би яагаад үүнийг бичиж байна вэ: Би та бүхнээс тусламж, сайхан сэтгэл, чадах чинээгээрээ дэмжлэг хүсч байна. Хэчнээн жижиг, том хандив байсан ч хамаагүй, маш их талархдаг. Зүгээр л энэ холбоосыг хуваалцсан ч гэсэн маш их талархах болно. Энэ эмгэнэлт явдал намайг эвдэж чадахгүй! Би зүгээр байх болно, гэхдээ намайг хөл дээр нь босгоход та бүхний тусламж, дэмжлэг хэрэгтэй байна. Таны дэмжлэг, сайхан сэтгэлд урьдчилан талархаж байна хэмээжээ.

Түүүнд хөл тайрах, мэс заслын дараах нөхөн сэргээх эмчилгээний зардалд 250.000 ам.доллар хэрэгтэй байгаа бөгөөд GoFundMe хандивын платформоор одоогийн байдлаар 100.000 гаруй нь цуглаад байгаа юм. Уншигч та www.GoFund.Me холбоосоор орж Монгол бүсгүйдээ туслахыг чин сэтгэлээсэй хүсэе.Хурдан эрүүл саруул болоосой.

Энэ мэдээг сайн түгээж өгнө үү!

Leave a Reply

Your email address will not be published.

Фэйсбүүк, Инстаграмаас гоо сaйхны мэc зaсал хийлгэсэн мэт харагдах филтерүүдийг хoриглoхоор болжээ

Фэйсбүүк Инстаграм дээр нэгэн өөрчлөлт хийхээр болж: Meta компани Facebook, […]

error: Content is protected !!