Uncategorized

Инстаграммдаа усны хувцастай зураг оруулсан багш ажлаа орхиход хүрчээ

Зүүн Энэтхэгт байрладаг дээд сургуульд багшилдаг нэгэн эмэгтэй багш “Инстаграм” хуудсандаа бикини буюу дотуур хувцастай зургаа оруулснаас болж, ажлаа орхиход хүрсэн талаараа ярьжээ.

31 настай багш эмэгтэй өөрийн цахим хуудсандаа усны хувцастай зураг оруулснаар их сургуулийн удирдлагууд нь түүнийг доромжилж, “ёс суртахууны доголдол” хэмээн үзэж дар.амталсан нь шударга бус явдал боллоо хэмээн тэрээр хэлсэн байна.

Тухайн багш эмэгтэй энэ асуудлаараа цагдаад гомдол гаргаж, их сургуулийг өөрийнх нь нэр хүндэд халдсан гэж буруутгажээ. Энэ зургаас нь болж сургуулийнх нь удирдлагууд түүнийг байцаасан төдийгүй, байцаалтын бүрэлдэхүүний дийлэнх нь эмэгтэйчүүд байжээ.

2020 оны сүүлчээр Энэтхэгчүүдийн 55 хувь нь ажлын байран дээрх ялгаварлан гадуурхалтад өртдөг бөгөөд үүний дийлэнх хувийг эмэгтэйчүүд эзэлдэг гэсэн судалгааг “Indiatoday”-ээс гаргажээ.

Эх сурвалж: urug.mn

Leave a Reply

Your email address will not be published.

Фэйсбүүк, Инстаграмаас гоо сaйхны мэc зaсал хийлгэсэн мэт харагдах филтерүүдийг хoриглoхоор болжээ

Фэйсбүүк Инстаграм дээр нэгэн өөрчлөлт хийхээр болж: Meta компани Facebook, […]

error: Content is protected !!