Uncategorized

Цэцэг Бямбаа хоёр эмэгтэй сайдаа өмөөрлөө

Цэцэг өөрийн хуудсандаа ийнхүү бичжээ:

Анх тэднийг сайд болоход нь эмэгтэй хүн сайд боллоо гээд баярлаж байлаа… гэхдээ Номин сайд явцын дунд ганц нэг алдаа гаргасан нь дургүйцэл хүргэж л байсан… үнэн ээ хэл, тайлан тооцоогоо ил болго, баян айлын охин амьдрал мэдэхгүй хөөсөрч байна гээд л нилээдгүй шүүмжлүүлсэн. Одоо бодоход харин ч нуруутай шийр заагаад гарсан юм шиг… дараах нь юуч болоогүйм шиг инээгээд ажлаа үргэлжлүүлж байгаа харагддаг.

Өнгөрсөн хугацаанд төрийн алба хашиж байгаагүй ч басчгүй их ажил амжуулаад авсан харагдаад байгаам. Кино урлагын салбарыг дэмжиж ажиллах, монголоо сурталчлах тал дээр доривтой зүйл хийгээд киночидоо Канын наадамд хүртэл авч яваад бүттээ засаад суртчилаж байгаа харагдсан. Мөн

сүүлд Нүүдэлчидийн наадам их аятайхан нүдээ олсон зүйл боллоо гээд ажиглаад байгаа юм. За тэгээд төрийн ажил хийж байгаа түшээдэд ахиж хэлэхэд айл гэр болж тоглож байгаа биш алдах эрхгүй ажил алба юм шүү л гэж хэлмээр болдог юм.

Харин Батцэцэг сайдын хувьд анх мөн ч их шахуулж дарамтлуулсан санагддаг годгор хүүхэн МУ гадаад харилцааг авч явах юм гэнээ гээд л олонтой муулуулж шүүмжлүүлсэн ч ёстой жижигхэн биендээ баймгүй хурдтай ажиллаж байгаа санагддаг. Ер нь тэгээд

эмэгтэй хүний хийсэн хэлэлцээр амжилт ололт өндөр байдаг гэдэг шүү дээ. Үр дүнг ч хурдан гаргаад гавшгайлаад байгаа санагддаг. Ёстой өмнөх сайдуудын жилийн дотор хийж байгаагүй л том айлчлалуудыг цаг үеийн маш хүнд нөхцөлд хийгээд байгааг харахад эмэгтэй хүний уран ухаан, эрэмгий зориг нь илт мэдрэгдэхүйц санагдсан битүүхэндээ гэж хэлэхэд маш их үлгэр дууриал болгож авч үздэг улстөрч эмэгтэйн маань нэг болчихсон…

Юутай ч танхим дотор хийхээ хийчихдэг бүсгүйчүүддээ баярлалаа гэж хэлмээр санагдаж байна тэд бусад сайдуудаасаа Мундаг ажиллаж байгаа гэж би хувьдаа дүгнэж явдаг. Амжилт хүсье Мэдлэг боловсрол өндөр эдгээр бүсгүйчүүдийг солимооргүй байна шүү хэмээн бичсэн байна.

Та энэ 2 эмэгтэй сайдыг хэр сайн ажилж байна гэж боддог вэ?

Leave a Reply

Your email address will not be published.

Фэйсбүүк, Инстаграмаас гоо сaйхны мэc зaсал хийлгэсэн мэт харагдах филтерүүдийг хoриглoхоор болжээ

Фэйсбүүк Инстаграм дээр нэгэн өөрчлөлт хийхээр болж: Meta компани Facebook, […]

error: Content is protected !!