Uncategorized

Б.Жавхлан: Нөат-ын сyгалааг ил тод бoлгож 9 сараас эхэлж сэргээнэ

Сангийн сайд Б.Жавхлан НӨАТ-ын сугалааны талаар ийн мэдээлэл өглөө:

Тэрээр “НӨАТ-ын сугалааг түр зогсоосон. Сугалааны процессыг шинэчилэх шаардлагатай. Сугалаа гарснаас хойш 7 жилийн хугацаанд огт шинчэлэгдээгүй.Өмнө нь

бүх хэвлэгдсэн НӨАТ-ын баримтуудыг сугалаанд оруулдаг байсан. Өөрөөр хэлбэл, бүртгэгдээгүй баримт ч сугалаанд ордог байсан. Тэндээс азтан тодрохгүй байх асуудал гардаг байсан. Үүнийг шинэчилж, зөвхөн бүртгэлд орсон НӨАТ-ын баримтыг сугалаанд оруулах, мөн бүсчлэх, хамгийн гол нь ил тод болгоно.

НӨАТ-ын сугалааг ирэх есдүгээр сараас сэргээхээр ажиллаж байгаа. Сугалаа явуулахыг 2022 оны зургаадугаар сард түр зогсоосноос хойш сугалааг бүртгүүлэх нь 50 хувиар буурсан. Тэгэхээр сугалаа нь НӨАТ-ын орлого дээр хөшүүрэг болж байсан нь эндээс харагдаж байгаа. Гэхдээ

цаашдаа олон нийт хүлээн зөвшөөрөхүйц, ил тод, шударга хэлбэрээр явуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Буцаан олголт дээр нэмэхгүй. Сугалаа нь буцаан олголтын нэг хэлбэр” хэмээн хэллээ.

Та НӨАТ сугалааг буцааж сэргээж байгаа талаар юу гэж бодож байна?

Leave a Reply

Your email address will not be published.

Фэйсбүүк, Инстаграмаас гоо сaйхны мэc зaсал хийлгэсэн мэт харагдах филтерүүдийг хoриглoхоор болжээ

Фэйсбүүк Инстаграм дээр нэгэн өөрчлөлт хийхээр болж: Meta компани Facebook, […]

error: Content is protected !!