Uncategorized

“Ноён эмэгтэй” кино 08.26-наас бүх кино театруудаар

“Хувьсал” продакшны дэлгэцийн долоо дахь шинэ бүтээл “Ноён эмэгтэй” кино маргааш буюу 2022.08.26-ны өдөр нээлтээ хийнэ.

Энэхүү киноны онцлох дүрүүдийн тухай мэдээлэл хүргэе

УРНАА БА НАРАА

“Ноён эмэгтэй” киноны найруулагчаар гавьяат жүжигчин У.Уранчимэг ажиллаж, өөрөө гол дүр бүтээсэн байна. Түүний хувьд “Хувьсал” продакшныхаа бүхий л бүтээлийн найруулагчаар ажиллахаас гадна гол дүрийг бүтээсэн байдаг. У.Уранчимэг хамгийн сүүлд “Тэнгэрээс буусан од” киногоор үзэгчидтэй уулзаад байв. “Ноён эмэгтэй” киноны үйл явдал эмэгтэйчүүдийн 0840 дүгээр хорих ангид өрнөх ажээ. Киноны гол дүр болох Нараа нь насаараа хоригдох ялтайгаар энэ ангид хүмүүжнэ. Хэнээс ч айдаггүй, шударга зантай түүнд шоронгийн хүмүүжигч нараас эхлээд дарга цэрэг хүртэл аясаар нь байх нь содон. Жүжигчин У.Уранчимэгийн хувьд энэхүү дүр дээр ажиллахын тулд стиль имижээс эхлээд өөрөөс шалтгаалах бүхий л өөрчлөлтийг гайхалтай хийжээ. Тэрбээр өмнөх дүрүүдээсээ тэс ондоо төрхөөр үзэгчдийг гайхшируулахаар бэлдэж байна.

ДӨЛГӨӨН БА ЭГИЙМАА

“Хувьсал” продакшны хувьд шинэ залуу, чадварлаг уран бүтээлчдийг “онилж” кинондоо тоглуулдаг билээ. Сүүлийн уран бүтээлүүддээ жүжигчин О.Дөлгөөнийг онцлох болсон. Тэрбээр “Тэнгэрээс буусан од” кинонд эрх танхил, дураараа бүсгүйн дүрд ажиллаж байсан бол “Ноён эмэгтэй”-д Эгиймаа хэмээх ялтны дүрээр эргэж ирлээ. Эгиймаа нь санаандгүй авто осол хийж, хүн амины хэрэгтэн болно. Шоронгийн амьдрал ямар байдаг тухай төсөөлөлгүй түүнийг эрх чөлөөнийхөө төлөө тэмцсэн, зовсон, шаналсан, эвдэрсэн бүсгүйчүүд угтах нь тэр. Эгиймааг камерт орж ирсэн өдрөөс “Журам” хочит Нараа түүнд нэг л өөр хандаж, өмгөөлнө. Тэдний энэ харилцаа цааш хэрхэн өрнөх бол.

ГЭНЭТИЙН ЗОЧИН БАЯРМАА

“Хувьсал” продакшны үзэгчдэд барьсан ээлжит нэгэн гэнэтийн бэлэг нь “Ноён эмэгтэй” кинонд жүжигчин Б.Баярмааг урьж тоглуулсан явдал юм. Нэгэн үе Монголын кино урлагт тод өнгө болж явсан түүний хувьд анх “Ийм нэгэн дурлал” киноны Бүжингийн дүрээр олны танил болж байв. Үүний дараа “Хуримын сюрприз”, “Миний хайр” зэрэг кинонд гол дүр бүтээж, хамгийн эрэлттэй, үзэсгэлэнтэй жүжигчдийн жагсаалтыг тэргүүлж байсан удаатай. Харин сүүлийн жилүүдэд уран бүтээлээс илүү хувийн амьдралаа төвхнүүлэх болсон. Дуучин Г.Ариунбаатартай хоёр дахь амьдралаа эхлүүлж, Буриадад нам гүмхэн амьдрах болсон жүжигчин ийнхүү “Ноён эмэгтэй” киногоор дахин дэлгэцийн урлагтаа эргэж ирж буйгаа зарлаад байна.

Хувьсал продакшны час хийсэн бүтээлүүдийн дараагийн ээлжит нэгэн бүтээл болох энэхүү кино маргааш буюу 8-р сарын 26-нд бүх кино театруудын дэлгэцнээ гарч эхлэхнээ. Тиймээс хайртай дотны хүмүүсээ кино хамт үзэхээр уриарай. Үзсэндээ харамсахааргүй кино гэдэгт итгэлтэй байна

Leave a Reply

Your email address will not be published.

Фэйсбүүк, Инстаграмаас гоо сaйхны мэc зaсал хийлгэсэн мэт харагдах филтерүүдийг хoриглoхоор болжээ

Фэйсбүүк Инстаграм дээр нэгэн өөрчлөлт хийхээр болж: Meta компани Facebook, […]

error: Content is protected !!