Uncategorized

Авокадог худалдаж авах шаардлагагүй боллоо!

Судалгаанаас үзэхэд авокадо бол хүмүүсийн хамгийн хайртай, эрүүл мэндэд ашигтай, амттай жимээр тодроод буй. Дотроо зөөлөн, амтлаг бүтэцтэй, тэжээллэг энэхүү жимсийг өөрийн гараар тариалах нь тарьж, ургуулах сонирхолтой хэн хүний хувьд маш адал явдалтай зүйл байх болно. Авокадо буюу Persea Americana нь Мексик, Төв Америкийн унаган ургамлын зүйл бөгөөд төрлөөсөө хамааран 130-150 грамм жин татдаг. Ингээд авокадог гэрийн нөхцөлд тариалах аргыг хүргэж байна.

#1 Үрийг нь авч цэвэрлэх

This Company Is Turning Avocado Pits Into Biodegradable Cutlery (Video)

Жимсний голд байрлах том үрийг зүсэхгүй, гадна орчны гэмтэлгүйгээр авч жимсний үлдэцгүй болтол нь цэвэрлэнэ. Ингэхийн тулд авсан үрээ цэвэр усанд хэсэг байлгаад зөөлөн үстэй сойзоор бага зэрэг үрнэ. Үрний гадна талд бүрхүүл хэлбэрээр орших бор хальсийг нь хуулж авахгүй байхыг анхаараарай!

#2 Шүдний чигчлүүр ашиглах

How to Grow an Avocado Tree

3-4 ширхэг шүдний чигчлүүр авч, үрний өргөн хэсэгт зооно. Ингээд шилэн саванд хийж үрнээс 1см давсан байхаар тооцож ус хийнэ. Зарим заавар дээр усыг нь өдөр бүр солино гэсэн байдаг боловч туршлагатай тариачид усыг нь 5 хоногт нэг удаа сольж байхыг зөвлөжээ.

#3 Байршуулах

How to Grow an Avocado from a Seed - Daisy Dawes

Бэлдэцээ дулаан газар байлгах ба ус нь хэвийн түвшинд байгааг шалгаж байх хэрэгтэй. 2-6 долоо хоног өнгөрөхөд үрнээс үндэс цухуйх ба цухуйсан үндэс 15см урттай болох үед дундуур нь тайраарай.

#4 Үрслүүлэх

How to Grow an Avocado from a Seed - Daisy Dawes

Тайрсан үндэс тань хэсэг хугацааны дараа навч ургуулах ба энэ үед нь үрсэлгээг сул, элсэрхэг хөрсөнд суулгана. Үрсэлгээний үрийн хэсгийг хөрснөөс багахан ил хэсэгт гаргаж, үндэс хэсгийг нь доош нь харуулна. Иш нь 15см орчим ургахад шинээр ургасан навчыг нь чимхэж өгвөл дахин шинэ навч ургах зай талбайг гаргаж, таны авокадоны модыг улам саглагар болгох болно.

#5 Хортон шавжтай тэмцэх нь

Who is eating holes in your avocado leaves? - Greg Alder's Yard Posts: Food  Gardening in Southern California

Ургамлаа 4-5 хоног тутам хортон шавжинд идэгдэж байгаа эсэхийг шалгах бөгөөд хэрэв та ийм нөхцөл байдалтай тулгарвал усаар шүршиж цэвэрлэн, гараар бэлдсэн уусмал цацаж болно. Шавжны эсрэг уусмалыг бэлдэхдээ шүршигч савандаа ус, аяга таваг угаагч, нийм тос 3-ыг өөрийн нүдэн баримжаагаар холин 4-5 хоногт ургамлаа шалгах тутамдаа шүршинэ.

Таны тарьсан ургамал эрүүл, өндөр, саглагар ургах болтугай!

How to Grow Avocado Plants From Pits | Apartment Therapy

ХЭРЭВ ТАНД БИДНИЙ БЭЛТГЭСЭН МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ ТААЛАГДВАЛ SHARE ХИЙЖ БУСАДТАЙГАА ХУВААЛЦААРАЙ! БАЯРЛАЛАА!

Leave a Reply

Your email address will not be published.

Фэйсбүүк, Инстаграмаас гоо сaйхны мэc зaсал хийлгэсэн мэт харагдах филтерүүдийг хoриглoхоор болжээ

Фэйсбүүк Инстаграм дээр нэгэн өөрчлөлт хийхээр болж: Meta компани Facebook, […]

error: Content is protected !!