Uncategorized

Л.Энх-Амгалан: Сугалаагаар бүртгэдэг цэцэрлэгийн тогтолцоог 100 хувь халлаа

Л.Энх-Амгалан сайд мэдэгдэл хийлээ:

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан сугалаагаар бүртгэдэг цэцэрлэгийн тогтолцоог 100 хувь халсан тухай мэдээлжээ.

Тэрбээр, “Та бүхэндээ амралтын өдрийн мэнд хүргэе. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн “Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх” арга хэмжээний дагуу Чингэлтэй, Налайх, Баянзүрх, Багануур, Баганхангай дүүргүүд бүртгүүлсэн хүүхдүүдээ 100 хувь хуваарилж дууслаа.

Тун удахгүй Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянгол дүүргүүдийн хуваарь дуусна. Хан Уул дүүргийн хуваарь 90%-тай явж байна. Цахимаар бүртгүүлсэн 115.000 хүүхдийг цэцэрлэгжүүлж дууслаа.

Цэцэрлэгийн сугалаанд багтаж чаддаггүй, цоожтой хаалганы цаана үлддэг 38.000 хүүхдийн 35.000 нь цэцэрлэгтэй болсон. Одоо үлдсэн 3000 хүүхдийг ирэх 10 дугаар сарын 15-ны дотор цэцэрлэгтэй болгох боломжийг нээж өгнө.

Сугалааны цэцэрлэгийн тогтолцоог халах амлалтыг бодит ажил болгоход зоримог шийдэл гаргасан УИХ, ЗГ- ын эрхэм гишүүддээ, цэцэрлэгийн хүртээмж багатай дүүрэг, хороодын засаг дарга, сэтгэл гаргаж хамтран ажилласан бүх хүмүүстээ баярлалаа. Цэцэрлэгтэй Монголын үрс мянга мянга болох болтугай.” хэмээн бичжээ.

Та бүхэн юу гэж бодож байна?

Leave a Reply

Your email address will not be published.

Фэйсбүүк, Инстаграмаас гоо сaйхны мэc зaсал хийлгэсэн мэт харагдах филтерүүдийг хoриглoхоор болжээ

Фэйсбүүк Инстаграм дээр нэгэн өөрчлөлт хийхээр болж: Meta компани Facebook, […]

error: Content is protected !!