Uncategorized

Орондоо нүцгэн унтахын 5-н ач тус

#1 Чанартай нойр авах

Five Tips for Women Who Have Trouble Sleeping

Шөнийн цагаар биеийн температурыг зохицуулж чадаагүйгээс нойргүйдэл үүсдэг. Унтах үед биеийн температурыг зохицуулж байвал илүү гүн нойрсдог байна. Нидерландад хийсэн судалгаагаар нүцгэн унтах үед бие махбодийн үндсэн температур хэвээр байх хэдий ч арьсны температур буурч байгааг ажиглажээ. Үр дүн нь тасралтгүй унтах, гүн нойрны үе шатанд бат бөх нойрсох байсан байна.

#2 Бие дэх өөх тос, кортизолын түвшинтэй тэмцэх

Why is sleep important? 9 reasons for getting a good night's rest

Кортизол бол стресс үүсгэдэг даавар юм. Шөнийн цагаар таны биеийг байгалийн жамаар хөргөхөд энэ нь кортизолын түвшинг бууруулдаг бөгөөд энэ нь цусны даралт ихсэх, холестерины хэмжээ ихсэх, дааврын тэнцвэр алдагдах, дархлаа сулрах, нойргүйдэх зэрэгт гол нөлөө үзүүлдэг. Бат бөх нойрсож чадаагүй үед өлсгөлөн, элсэн чихэр хүсэх мэдрэмж төрж сэрэх болно. Нүцгэн унтах нь илүү гүн нойрсуулж, улмаар кортизолын түвшинг хэвийн хэмжээнд байлгаж чаддаг байна.

#3 Хөгшрөлтийн эсрэг дааврын ялгаралтыг идэвхжүүлэх

Top 4 reasons why you're not sleeping through the night - Harvard Health

Унтахад хамгийн тохиромжтой өрөөний температур бол 21 хэм юм. Үүнээс илүү өндөр температур нь хөгшрөлтийн эсрэг гол үүрэг гүйцэтгэдэг өсөлтийн даавар ба мелатонин ялгарах түвшинг бууруулдаг. Хүний бие мелатониныг харанхуй өрөөнд унтах үед л ялгаруулдаг. Энэ нь биеийн температурыг бууруулж, өсөлтийн даавар ялгаруулах үйл явцыг хөнгөвчилдөг байна. Шөнө сайн унтах нь өөрөө өсөлтийн гормоны ялгаралтыг нэмэгдүүлдэг.

#4 Эрүүл бие

How to Get a Better Night's Sleep - Well Guides - The New York Times

Биеийн температур болон таны унтдаг өрөөний температур өндөр байх үед өсөлтийн даавар ялгарахад саад болдог. Өсөлтийн даавар нь эд эсийг засах, биеийн бүтцийг хэвийн байлгахад зайлшгүй шаардлагатай байдаг. Уорвикийн их сургууль нойрны дэглэмийн талаар судалгаа хийжээ. Зургаан цаг гаруй унтах нь жин нэмэхэд хүргэж болзошгүй чихрийн шижин, зүрхний өвчнөөс урьдчилан сэргийлдэг болох нь тогтоогджээ. Нойр хүрэхгүй байх нь өлсгөлөн болгож, өөх шатаах гормоны нийлэгжилтийг бууруулдаг.

#5 Окситоциныг нэмэгдүүлэх

Sleep Naked For A Better Relationship And A Healthier Life | by Alore | The  Productivity Revolution | Medium

Окситоцин буюу хайрын даавар нь мэдрэмжийг мэдрэх хүчин зүйлийг хариуцдаг. Дур тавих, бэлгийн харьцаанд хариу үйлдэл үзүүлэх, сэтгэлийн хямрал, стресстэй тэмцэх нь бүгд окситоцины даавар ялгарсын үр дүнд явагддаг. Энэ нь бие махбод дахь цусны даралтыг хянах, түүнийг багасгахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Хоёр нүцгэн бие биенийхээ хажууд унтах үед арьс хоорондоо хүрвэл окситоцин ялгаралтыг нэмэгдүүлдэг байна.

ХЭРЭВ ТАНД БИДНИЙ БЭЛТГЭСЭН МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ ТААЛАГДВАЛ SHARE ХИЙЖ БУСАДТАЙГАА ХУВААЛЦААРАЙ! БАЯРЛАЛАА!

Leave a Reply

Your email address will not be published.

Фэйсбүүк, Инстаграмаас гоо сaйхны мэc зaсал хийлгэсэн мэт харагдах филтерүүдийг хoриглoхоор болжээ

Фэйсбүүк Инстаграм дээр нэгэн өөрчлөлт хийхээр болж: Meta компани Facebook, […]

error: Content is protected !!