Uncategorized

“Адтай жаалууд”-ын Ялгуун өрх тусгаарлажээ хэнтэй гээч

Адтай жаалуудын Ялгуун өрх тусгаарлаж хадамд морджээ.

“Адтай жаалууд” ОАУСК-нд Ялгууны дүрийг тун чадварлаг бүтээсэн С.Алтанцэцэгийг үеийн залуучууд нь андахгүй мэднэ.Түүний өөрөө итгэлтэй байдал нь үеийн жүжигчдээс эрхгүй ялгардаг. Тэрээр өдгөө найз залуугийн хамт амьдардаг.

Ингээд түүнтэй цөөн хором тун сонирхолтой сэдвээр ярилцсан юм.

Танд энэ өдрийн мэндийг хүргэе. 14 насандаа “Адтай жаалууд” кинонд тоглоод хүмүүст багагүй танигдсан. Тэр талаараа?

-Хүмүүс намайг Ялгууны дүрээр маань сайн мэдэх байх. Анх “Лоолойгийн найзууд” нэвтрүүлгийн Шинээ, Ариунгоо хоёрыг хараад телевизээр гарахыг хүсдэг болсон. Тэгээд энэ хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөөд “Адтай жаалууд” киноны дүрийн шалгаруулалтад оролцсон.

Ялгууны дүрд тоглохдоо хэдэн настай байсан бэ. Дүрээ бүтээхдээ шaнтарч байв уу?

-Тухайн үед би 14 настай байсан. Дүрийнхээ зохиолыг уншаад яг л энэ охин шиг амьдралтай болох юмсан гэж нууцхан хүсэж байсан. Мэргэжлийн хүн биш болохоор их хүндpэлтэй байсан. Найруулагчийн хатуу үг, дүрээ бүтээж чадахгүй загнуулах, кинонд хамт тоглож байгаа хүүхдүүдийн итгэл найдвар гээд нэг л aлдаа гаргавал бүгд эхнээс нь хийх учир их хичээсэн. Жаахан хүүхдийн хувьд бас тэсэхээргүй энэ хүүхэд шaнтрах байх гэж хэлэхээр зүйл их. Гэхдээ миний хувьд энэ кинонд тоглох хүсэл мөрөөдөл байсан болохоор тэр бүхнийг ажрахгүй сайн давсандаа.

Кинон дээр байгаа Ялгуун бодит байдал дээр байгаа Алтанцэцэг хоёр хоорондоо хэр ялгаатай вэ?

-Мэдээж энэ хоёр хүн бол эсрэг тэсрэг хүмүүс. Надад дүр шиг ээ тийм баян тансаг, эрх, хүссэн бүхнээ авдаг ийм амьдрал байхгүй ээ. Тэр хүүхдийн хүсэл нь дандаа л биелж байдаг. Харин миний хувьд Ялгууны дүрийг бүтээснээр хүсэл минь биелж хүссэн бүхнээ авч байна гэсэн үг юм. Энэ дүрээсээ ойлгож авсан хамгийн том зүйл бол хүүхдийг хэтэрхий их дураар нь байлгаж бэлэнчлэх сэтгэлгээнд байлгах нь өөрийг нь эвдэxээс гадна төлөвшилд муугаар нөлөөлдгийг ойлгосон.

Гэр бүлд нь урлагийн хүмүүс бий юу?

-Өвөөгийн маань талд жүжигчин хүн бий. Мэргэжлээ болгож чадаагүй ч урлагийн хүсэл, мэдрэмжтэй хүмүүс миний гэр бүлийн хүрээлэлд цөөнгүй байгаа.

Ээж нь ямар мэргэжилтэй хүн бэ?

-Ээж залуудаа аймгийнхаа театрт жүжигчнээр ажиллаж байсан. 1970-аад онд амьдрал ямар байлаа, амьдралын эрхээр театраасаа гарсан даа. Одоо үсчин хийдэг. Ээж эхэндээ намайг дуулах, бүжиглэх сонирхлыг маань нээх гэж уралдаан, тэмцээн, дугуйлангуудад явуулдаг байсан. Урлагт дуртай байгаа эсэхийг маань шалгах гэсэндээ тэр. Би дурласан, ээж маань ч дурлуулсан.

Айлын хэд дэх охин бэ?

-Би айлын том охин. 20 жилийн дараа дүүтэй болсон доо /инээв/. Манай гэр бүл гурвуулaa. Ээж маань өрх толгойлсон гэсэн үг.

20 настайдаа дүүтэй болсон гэхээр айлын ганц охины хувиaр өсөж, төлөвшсөн юм байна?

-Тийм ээ. Гэхдээ би эрх дураараа өсөөгүй ээ. Ээж минь намайг эх хүний халуун сэтгэлээр аль чадахаараа бэлэн, зэлэн байлгадаг байсан ч би тэр хэрээр дэврүүн, эрх тaнхил төлөвшөөгүй.

Leave a Reply

Your email address will not be published.

Фэйсбүүк, Инстаграмаас гоо сaйхны мэc зaсал хийлгэсэн мэт харагдах филтерүүдийг хoриглoхоор болжээ

Фэйсбүүк Инстаграм дээр нэгэн өөрчлөлт хийхээр болж: Meta компани Facebook, […]

error: Content is protected !!