Uncategorized

Н.Түвшинбаяр я.л авсан ч амжилт нь хүчинтэй учир сард 7,5 саяыг…

Н.Түвшинбаяр я.л авсан ч амжилт нь хүчинтэй учир сард 7,5 саяыг авна:

Олимпийн аварга Н.Түвшинбаярт холбогдох х.эргийн ш.үүх хурал энэ сарын 12-нд хаалттай эхэлсэн ч хойшилсон. Учир нь тус хурлыг удирдах шүүгч Д.Доржсүрэн энэ хэргийг шүүхээс татгалзах санал гаргасныг шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд, хүлээж авсан юм. Тиймээс хэргийг өөр ш.үүгчид дахин хуваарилаад, дахин товлох юм.

Олон улсын жишгээр тамирчид д.опингийн асуудалд орооцолдсон тохиолдолд медалийг нь хурааж, амжилтыг нь х.үчингүй болгодог. Үүнийг дагаад мөнгөн шагнал, урамшуулал нь цуцлагддаг аж.

Харин г.эмт х.эрэгт холбогдсон хүмүүсийн спортын амжилтыг х.үчингүй болгодоггүй байна. Өөрөөр хэлбэл амжилт нь хүчинтэй хэвээр байгаа үед мөнгөн шагнал, урамшууллыг нь хураах боломжгүй юм байна.

Тиймээс Н.Түвшинбаярын хувьд амжилт нь х.үчинтэй хэвээр учраас авдаг урамшуулал нь хэвээрээ байна. Хэрвээ Ерөнхийлөгч зарлигтаа өөрчлөлт оруулсан тохиолдолд сар бүр өгдөг урамшууллыг нь өгөхгүй байх боломж бийг албаны эх сурвалж мэдээлсэн юм.

Манай улс 2022 онд л гэхэд онд 1.8 тэрбум төгрөгийг сар бүр 154 тамирчинд урамшуулал хэлбэрээр олгож байгаа юм байна.Ард үлдсэн үр хүүхэд гэр бүл нь амьдрах ёстой болохоор тэтгэмжийг олгох нь зөв хэмээн иргэд үзэж байна.

Leave a Reply

Your email address will not be published.

Фэйсбүүк, Инстаграмаас гоо сaйхны мэc зaсал хийлгэсэн мэт харагдах филтерүүдийг хoриглoхоор болжээ

Фэйсбүүк Инстаграм дээр нэгэн өөрчлөлт хийхээр болж: Meta компани Facebook, […]

error: Content is protected !!