Цаг үеийн мэдээлэл

Дүүг минь машинаас гаргахад бие нь маш халуун, нүд нь хаагдахгүй байсан гэсэн

Саяхан Монгол жолооч Хятадын штамбын талбайд лацтай машиныхаа бүхээгт нас бар.сан харамсалтай хэрэг гарсан билээ. Тэгвэл энэхүү жолоочийн эгчээс ergelt.mn сайт дараах тодруулгыг авчээ.

Талийгаач нүүрс тээврийн жолоочоор ажиллаад хэдэн жил болж байгаа вэ?

Өмнө нь буюу 2019 онд нүүрс тээврийн компанид ажиллаж байсан. Миний дүү хол, ойрын тээврийн туршлагатай, сайн жолооч байлаа. Сүүлд ажилд орсон энэхүү компанидаа ажиллаад удаагүй байсан юм.

Биеийн байдал нь ямархуу байсан бэ? Хамгийн сүүлд ар гэрийнхэнтэйгээ хэзээ утсаар ярьсан бэ?

Өвчин хууч ярьж байгаагүй, эрүүл хүн байсан. Угаасаа тээвэрт явахад шинжилгээ өгч, эмчийн үзлэгт хамрагдаад явдаг. 8 удаа ковидын шинжилгээ өгсөн байна лээ. Тэр өдөр эв эрүүл, сав саруул тээвэртээ явсан. Нас бардаг өдрийнхөө өглөө 11:54 цагт над руу фэйсбүүкээр залгаж, “Дүү нь хил рүүгээ явж байна. Дугаарлаж байгаад хэзээ орохоо шийднэ дээ” гэж хэлсэн. Тэр үед ийнхүү ярихад биеийн байдал зүгээр, хэвийн байсан.

Ар гэрийнхэнд нь талийгаачийн талаар хэзээ мэдэгдсэн бэ?

“Урагшаа хилээр гарахаар явж байна” гэж утсаар надруу ярьсан өдрийнх нь орой 19:54 цагт компанийн Хүний нөөцийн ажилтан Туул гэж хүн залгаад: “Таны дүү машиндаа нас барсан байдалтай олдсон байна” гэж хэлсэн. Тэгээд “Хятадын талд нас барсан учраас цогцсыг нь авч чадахгүй байна” гэсэн. Бид тэр шөнөдөө Улаанбаатараас гарч Ханбогд руу явсан. Биднийг замдаа явж байхад утасруу залгаад “Шарилаа аваад Ханбогдын эмнэлгийн цог.цос хадгалах өрөөнд оруулсан. Та хэд Ханбогд сумын эмнэлэгрүү шууд хүрээд ир” гэж хэлсэн.

Талийгаачийн биед задлан шинжилгээ хийгдсэн үү?

Цагдаа нар хэлэхдээ: “Учир битүүлгээр нас барсан учраас заавал задлан шинжилгээ хийнэ” гэж хэлсэн. Задлан шинжилгээний эмч нар Даланзадгадаас ирж шинжилгээ хийсэн. Урьдчилсан байдлаар зүрх нь хаагдсан гэж хариу өгсөн.

Талийгаачийг машиндаа нас бар.сан гэдгийг хэн анх мэдсэн юм бэ? Лацтай машинтай байсан гэсэн тэ?

Ард талд нь дугаарлаж байсан машины жолооч мэдсэн юм билээ. Урд талынх нь машин хөдлөхөд араас нь “Яваарай” гээд дохисон юм билээ. Гэтэл дүү минь ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй, машинаа асаахгүй байсан гэсэн. Тэгээд хүмүүс яваад очиход машиныхаа хүрдэн дээрээ толгойгоо наачихсан, ухаан алдсан байдалтай байсан гэсэн. БНХАУ-ын талын ажилтнууд:“Энэ хүнээ хурдан аваад гар, аваад яв” гээд гадаад паспорт дээр нь гарах зөвшөөрөл дарж өгсөн юм билээ.

Машинаас гаргахад нь дүү нь амьсгал хураачихсан байсан гэсэн үү?

Тэгээд Хятадын штамбын талбай руу оруулаад, машинаас гаргахад нас бар.чихсан байсан гэсэн. Ямар ч анхан шатны тусламж авч чадаагүй байгаа юм. Хүмүүс биед нь хүрэхэд бүх бие нь маш их халуун байсан гэсэн. Тэгээд нүдийг нь хаах гэтэл хаагдахгүй байсан гэж хэлсэн. Бид бодохдоо халдвар хамгааллын дэглэм гээд машиных нь хаалга, цонхыг нь лацдаж, амьсгалах аргагүй болсон байх гэж ойлгож байгаа. Хоёр улсын хэлэлцээр байдаг юм уу, халдвар хамгааллын дэглэм нь тийм чанга байдаг юм уу, мэдэхгүй байна. Ямар ч байсан халуун наранд удаан хугацаагаар машин дотроо цонх, хаалгаа онгойлж болохгүй, амь тэмцлээ гэхэд лацтай учраас гарч болохгүй юм байна гэж бид бодож байна. Амьдралын төлөө тэмцэж, үр хүүхдийнхээ төлөө хичээж явсан 54 настай дүү минь ингээд бурхан болно гэдэг маш харамсалтай , хэцүү байна.

Эх сурвалж: ergelt.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!