Шагдар Хорлоогийн юунд татагдсан бэ?
Шагдарын бүтээсэн дүрийг ихэнх хүмүүс үзэн яддаг. Тэгвэл Шагдар яагаад Хорлоод татагдсан бэ? хэмээх асуултанд хүмүүс ийнхүү сэтгэгдэлүүдийг үлдээжээ.
Энэхүү сэтгэгдэлүүдэд:
- Хөөрхий эхнэр нь олон хүүхэд гаргаж гэртээ суусаар сэтгэл гутралд ороод өөрийгөө анхаарахаа больсон. Шагдар нь харин олон нийтийн дунд орж тасралтгүй ажиллаж байсан болохоор оюун санааны хувьд ч , биеэ авч явж байгаагийн хувьд ч өөрийгөө сайжруулсаар байсан. Нэг харахад эхнэр нь олон хүүхэдтэй гэх сайн тал байвч эхнэр нь өөрийгөө авч яваа байдал , харилцааны хувьд ч нэг л мэдэхэд сонирхолыг нь татахаа байсан болов уу? Өөрөөр хэлбэл Шагдарт гологдсон болов уу”
- “Олон хүүхэд бодлогогүй хийж , тэднийхээ дуу чимээнээс залхаж улмаар тайван , ганц охинтой айлд буюу ерөнхийдөө өөрийнхөө амьдралдаа бүрдүүлж чадаагүй бэлэн амьдралруу шунасан гэж бодож байна”

- “Одоо бараг л нийтээрээ ийм болсон доо. Жирийн үзэгдэл болсон”
- “Шагдар эхнэртээ огт хүндлэгддэггүй байсан. Ер нь бол олон зүйлээр их дутуу мэдрэмжтэй амьдарч байсан.”

- “Яншаа ядаргаатай эхнэрийн оронд царайлаг , сайхан биетэй , уян зөөлөн , дур булаам бүсгүйг сонгосон
- Байнга нөхрөө доош хийж , үглэж яншсан байдлаас хэнч залхана ш дээ. Тэгээд байж байтал ийм сайхан бүсгүй гараад ирэхээр аргагүй ш дээ

- Хувь тавилангаа дагах уу эсвэл зүрх сэтгэлээ дагахуу гэдэг сонголт Шагдарт гарч ирсэн. Тэгээд эцэстээ зүрх сэтгэлээ дагах сонголтыг хийсэн
- Дажгүй цалинтай ажил хийж , гэр бүлээ эд зүйлсээр дутаахгүй авч явж байхад эхнэрт нь юм бүхэн нь хэзээ ч хангалттай санагдахгүй байнга үглэж , юу ч хийсэн уурладаг байсан. Иймээс энэ гэр бүлд миний нөлөө хангалтгүй байна гэж мэдэрсэнээс болж өөрөөс нь сул дорой эмэгтэйг сонирхсон.

- Амьдралд нухлагдаад ааштай болсон эмэгтэйг буруутгах эрхгүй ч Хорлоо бол Шагдарыг хүндэлж , ойлгож , Шагдартай зөв хандлагатай харьцдаг.
- Бэлэнчлэх сэтгэлгээ , сул хүүхэн , хүн чанаргүй аав , амьдралд сөхөрч буй ээж, хүүхдүүдийн шаналан зовлон . Эцэстээ эргээд хаа хаанаа сэтгэлийн амар амгалангүй зовлонт амьдрал

- Хорлоо бол өөрийгөө хайралдаг , үзэсгэлэнтэй , дур булаам эмэгтэй
- Анх эхнэртэйгээ хайр гэж андуурч амьдрал бүтээсэн боловч эцэстээ өөрийн мөн чанараа олж , ганц амьдрах амьдралдаа өөрийнхөө сэтгэл зүрхийг сонгосон

- Эхнэр нь нөхрөө амьдралд махруулахаа л нэгт бодсоноос биш амжилт бүтээл , урам , сэтгэл санааг нь огт бодоогүй , эрх хүнд хандах хүндэтгэлийг үзүүлээгүй.
- Ерөнхийдөө эхнэртэйгээ харьцах хосын харилцаанд дутагдаад байгаа зүйлийг өөр эмэгтэйгээс мэдэрсэн.


- Хэдийгээр стрессгүй амьдралыг сонгосон ч гэлээ өөрт байгаа үнэ цэнтэй зүйлсээ алдсан
- Бодит үнэн бол Хорлоо бол татагдахгүй байхын аргагүй бүсгүй юм л даа
- Хорлоо Шагдарт хэлэхдээ: Би таван хүүхдийн чинь инээдийг уйлаан болгомооргүй байна . Хоёулаа болъё гэдэг. Ер нь салах тухай бодож , алхам хийсэн ч , сэтгэлээ барьж дийлээгүй. Ер нь өөлөөд байх зүйлгүй бүх зүйлээрээ сайхан эмэгтэй.


- Эр хүн гэдэг хүний зассан үүрэнд амьдарчихаад насны эцэст хүний гарт орохоороо үр хүүхдээрээ асруулж тойглуулахыг боддог арчаагүй хүмүүс ш дээ. Шагдар бол тэрний нэг
- Шагдар бол Хорлоод дурласан ч гэлээ тэр үедээ болиод хайртай хүмүүсээ нэгт тавих байсан юм

- Шагдар цэвэрхэн байр, чимээгүй орчин, залуу сайхан бүсгүйд татагдсан юм шиг боловч үнэндээ бол үүрэг хариуцлагаас зугтсан амиа хичээгч, амар хялбараар тайван амьдрахыг хүсэгч юм
- Шагдарт зөвхөн үүрэг хариуцлагаас зугтаад бэлэн юмруу яваад байх шаардлага байгаагүй . Учир нь цалин сайн авдаг том инженер байсан
- Хэн нэгний буруу зөв гэхээс илүүтэй би энэ киног үзээд эмэгтэй хүн өөртөө хайртай байх хэрэгтэй юм байна гэж ойлгосон. Өөрийгөө хаяж болохгүй
гэх зэрэг янз бүр л сэтгэгдэлүүдийг хэлжээ. Найруулагч чухам юуг харуулахыг хүссэн юм бол…
