ЭЕРЭГ

Ж.Энхцэцэг: Би энэ эмнэлэгт бугшсан архидалт, хувийн эмнэлэгтэй дарга нар, бэлэн мөнгө, хээл хахууль авдаг дарга нартай үргэлж тэмцэх болно

Тэрбээр саяхан авилгатай тэмцэх газраас Өргөө амаржих газрын захирлыг шалгаж байна гэх мэдээлэл яваад байсан ба түүнд “Өргөө” амаржих газрын захирал Ж.Энхцэцэг ийнхүү хариулжээ: “Би өнөөдрийг хүртэл авилгатай тэмцэх газарт шалгуулж үзээгүй байна. Би төрөх эмэгтэйчүүдээс 300 мянган төгрөг байтугай гурван төгрөг ч авч үзээгүй гэдгийг ам бардам хэлэх байна. Мөн би мэргэжлийнхээ хувьд ёс зүйн ямар ч зөрчил гаргаагүй” гэв. Мөн захирал Ж.Энхцэцэг өөрийн сошиал хуудастаа ийнхүү бичжээ.

“Би эрүүл мэндийн салбарт олоон жил ажилласан эмч, багш, бас эх хүн. Миний үндсэн зарчим бол зөв зүйлийг дэмждэг, буруу зүйлийг хүлээн зөвшөөрдөггүй зантай хүн. Би шавь нартаа хүний төлөө гэсэн сэтгэлтэй, шударга зарчимч ажиллахыг зааж, сургасаар ирсэн. Энэ амаржих газартаа энэ л зарчимаа баримталж ажиллахыг хичээн ажиллаж байна.

Манай Өргөө амаржих газар бол олон жилийн түүхтэй ууган амаржих газар юм. Энд олон чадварлаг, сайхан сэтгэлтэй эмч, эх баригч, сувилагч, асрагч, тусгай мэргэжилтнүүд ажиллаж байна. Тэд маань сайн ч ажиллаж байгаа, олон ч сайхан эхчүүдийг эсэн амаржуулж байгаа билээ.

Гэвч сайны хажуугаар саар гэгчээр олон асуудал байдаг.

  • Ямар ч эхийг ялгаварлахгүй, хохироохгүй, үрээ тэврээд гэртээ гараасай гэж хүссэндээ ажилдаа хариуцлагагүй, сэтгэлгүй хандсан ажилчдад шаардлага тавьсан, хариуцлага тооцсон.
  • Архи уусан эмчээр мэс засал хийлгэхгүй, нярай хүүхдийг үзүүлэхгүй гэж шаардлага тавин, зарим тохиолдолд хөдөлмөрийн гэрээг нь дуусгавар болгосон. Ажлын байранд архидан согтуурах, согтуугаар ирэхийг яс хориглосон.
  • Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал алдагдсанаас ураг, нярай эндэх, эх хохироход хүргэсэн шалтгааныг тодорхойлон, зайлшгүй хийх арга хэмжээг зохион байгуулдаггүй, үйлчлүүлэгчдэд хүрч үйлчилдэггүй ажилтан болон удирдлага нарт шаардлага тавьж, хариуцлага нэхсэн
  • Харъяаллын бус гэх шалтгаанаар олон жил тулгар биетэй эхчүүдээс авдаг байсан 300.000 төгрөгийг болиулсан.
  • Нэг суудалд 10, 20 жил хоргодон суусан, ажил хийдэггүй, хов ярьдаг бугшсан хүмүүсийн олон асуудалтай тэмцсэн , явуулсан
  • Амаржих газрыг тойрсон эмэгтэйчүүдийн хувийн эмнэлэгүүд, түүнийг ажиллуулж буй Өргөө амаржих газрын дэд захирал, чанарын албаны дарга, бусад холбогдох эмч нарын орлогыг хаасан.
  • Улсын эмнэлэгт үнэ төлбөргүй үйлчилгээ авахаар ирсэн үйлчлүүлэгчдийг чирэгдүүлэн хувийнхаа эмнэлэг рүү илгээж төлбөр авдаг байдлыг илрүүлэн зогсоосон.
  • Ахмад эмч нарыг шавь бэлдэхийг даалган залуу эмч нараа сурч дадлагажиж, өсөж дэвжих боломжийг бүрдүүлсэн
  • Залуу эмч нараа дэмжин тасаг бүрт сэлгэн ажиллуулж байна
  • Эмч, эмнэлгийн мэргэжилтэнүүд бүрээс онол, дадлагын шалгалт авч, үечилсэн сургалт явуулж, чадахгүй мэдэхгүй юмыг нь зааж сургаж эхэлсэн
  • Эмч төвтэй байсан эмнэлэгийн ажилчдад /эмч, сувилагч, асрагч, эмнэлгийн ажилтнууд/ ижил тэгш боломж олгож, тэгш шаардлага тавьж, ажлын хариуцлага алдсан удирдах ажилтнуудад хариуцлага тооцсон
  •  Эх, эмэгтэйчүүд, нярайг ая тухтай орчинд амаржиж үйлчлүүлэх таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхийн тулд бүх боломжоо дайчлан хамтын хүчээр ажиллаж байна
  • Хуурамч бичиг баримт үйлдэж, ажлын төлөвлөгөө, тайлан, хурлын тэмдэглэл бичдэггүй, НЭМГ, ЭМЯ зэрэг дээд шатны байгууллагуудаа хуурдаг зарим албаны  дарга нартай тэмцсээн. Цаашид ч тэмцэнэ, засна
  • Ажилтнуудаа турхирдаг, хагалган бутаргадаг, ажилчдын зөвшөөрөлгүйгээр, хамтын гэрээгүйгээр татвар авдаг, гишүүдийн нэрчилсэн бүртгэлгүй, хурлаа хийдэггүй, санхүүгийн болон үйл ажиллагааны тайлангаа тавьдаггүй, сонгуульт хугацаа нь дууссан Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаас 4 жилд хураасан 350 сая гаруй төгрөгийн татварыг хаана, юунд зарцуулснаа тайлагнадаггүй хүнээс тайлан нэхсэн.
  • Өөрсдөө ажлаа хийж чадахгүй байж, хийж байсан ажлынх нь алдаа дутагдал илрэх болохоор өргөдөл өгч гардаг, гарсан хойноо олон жил ажиллаж байгаа байгууллага, хамт олноо гутаан ярьдаг, тэдэнтэй хамссан хүмүүсийн өмнөөс ичиж байна

Би хэнээс ч мөнгө аваагүй , хэнийг ч хохироогоогүй гэж ам бардам хэлье

Надад хүний аманд “сайн” гэж хэлэгдэх, “сайн” болж харагдах шаардлага огт байхгүй. Энэ эмнэлэгт бугшсан архидалт, хувийн эмнэлэгтэй дарга нар, бэлэн мөнгө, хээл хахууль авдаг, эмнэлгийн бичиг баримтыг хуурамчаар үйлддлэг дарга нартай үргэлж тэмцэх болно. Шударга үнэний төлөө, үйлчлүүлэгчдэд чанартай тусламж үйлчилгээг үзүүлдэг болгохын төлөө ажиллана. Надад “ХУДАЛ САЙН” нэр хэрэггүй ээ хэмээн бичжээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!