Цаг үеийн мэдээлэл

Сангийн дэд сайд С.Мөнхчимэг: Хүүхдийн мөнгийг ирэх оноос хүнсний талон хэлбэрээр олгохоор төлөвлөж байгаа

Хүүхдийн мөнгийг ирэх оноос хүнсний талон хэлбэрээр олгохоор төлөвлөж байгаа ажээ. Шалтгаан нь төр хүүхдийн мөнгөний зарцуулалтыг хяналттай болгохоор төлөвлөж байгаатай холбоотой юм.

Сангийн дэд сайд С.Мөнхчимэг: “Хүүхдийн мөнгийг хүнсний талон хэлбэрээр олгохоор төлөвлөж байна. Хүүхдийн мөнгийг “хүүхдийн мөнгө”-ний карттай болгоод тэрхүү картыг дэлгүүрт уншуулахад архи тамхи уншдаггүй гэх мэтчилэн технологийн хувьд тодорхой шийдлүүд гараад явах болно. Хүүхдийн мөнгө гэдэг бол хүүхдэд зориулсан хөрөнгө оруулалтад илүү хандсан байх ёстой гэсэн зорилгыг тавьж байгаа юм.  Энэ нь хүүхдийн мөнгийг зөв зохистой хэрэглээ талруу нь оруулах гэж хийж байгаа зорилгот ажил.  Харин хүүхдийн мөнгөө хадгаламжинд хийдэг айлуудад бол нөлөөлөхгүй. Харин хүүхдийн мөнгөөрөө дэлгүүрээс архи , тамхи худалдаж авахгүй байхад нь л анхаарч , хяналт тавьж байгаа зохицуулалт гэж ойлгож болно. Ер нь бусад улс орнуудад бол иймэрхүү тэтгэмжийг зохистой хэрэглээнд чиглүүлсэн иймэрхүү картын зохицуулалтууд байдаг” гэв

ТӨР ХҮҮХДИЙН МӨНГӨНИЙ ЗАРЦУУЛАЛТЫГ ХЯНАНА

“Хүүхдийн мөнгө авч буй иргэдийн хувьд хадгалаад явах эрх нь ч байгаа , зарцуулаад явах эрх нь ч аль аль нь байгаа. Судалгаагаар 64 хувь нь зарцуулаад явдаг. Үлдсэн 36 хувь нь хүүхдийн мөнгийг хадгалж байна. Хүүхдийн мөнгийг архи, тамхинд зарцуулаад байна гэх гомдолууд ирдэг. Хүүхдийн мөнгийг асран хамгаалагч нь зарцуулах эрхтэй байдаг ба үүнтэй холбоотой дүүрэг , хороонууд дээр манай хүүхэд хамгааллын салбар дундын бүлгүүд , багууд ажилладаг. Тэгэхдээ хүүхдийн мөнгө архи , тамхинд зарцуулагдаад байна гэх гомдол харьцангуй бага ирдэг” хэмээжээ

Эх сурвалж: NTV

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!