Гэр бүл

Энэ оны зөвхөн эхний 9 сард гэхэд л нийт 3279 хос гэрлэлтээ цуцлуулжээ

Улсын бүртгэлийн ерөнхий газраас энэ оны эхний есөн сарын иргэний бүртгэлтэй холбоотой зарим тоон мэдээллийг гаргасан байна.

Тус статистикт дурьдсанаар: энэ оны эхний есөн сард нийт 12139 хос гэрлэлтээ бүртгүүлсэн бол 3279 хос гэрлэлтээ цуцлуулжээ. Зөвхөн есдүгээр сарыг буюу нэгхэн сарыг нь анзаарвал 1789 хос гэрлэлтээ бүртгүүлсэн бол 398 хос гэрлэлтээ цуцлуулсан байна.

Хүний амьдралын хамгийн чухал үнэ цэнэтэй зүйл бол гэр бүл болж үр хүүхдээ өлгийдөн авах байдаг билээ. Гэтэл сүүлийн жилүүдэд гэрлэлтийг дуртай үедээ салж, нийлж болдог тоглоом мэт үзэж гэр бүл салалтын хэмжээ сүүлийн жилүүдэд тогтмол байнга өссөөр байна. Гэр бүлээ зөв төлөвлөөгүйгээс болж гаргасан алдаа, хохирлыг хүүхэд л хамгийн ихээр хүртдэг билээ. Гэр бүл гэдэг хүүхдийн хувьд хамгийн чухал орчин хэдий ч гэр бүлээ зөв төлөвлөөгүйгээс болж бяцхан үрс маань элэг бүтэн биш цаашлаад сэтгэл санааны байнгын түгшүүрт автан, хүчирхийллийн золиос болж амьдарч байгаа нь өнөөгийн нийгмийн бодит үнэн болоод байна.

Хувь хүний хариуцлагагүй зохион байгуулалтгүй, бие биеэ гэх сэтгэлгүй , амьдралын төлөвлөгөөгүйгээр гэрлээд хэсэг хугацаа өнгөрсний дараа буруу сонголт хийж, буруу шийдвэр гаргасан байна гэж үзсэнээс нэг бол хүүхэд өнчирч хойд эцэг эхийн гар дээр өсч эсвэл уур бухимдал ганцаардал дунд өсөж торних зэрэг эрсдэлүүд үлддэг.

Эх сурвалж: urug.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!