АРВАН ХОЁР ЖИЛТНИЙ ЕРӨНХИЙ ТӨӨРӨГ
ХУЛГАНА ЖИЛТЭН : Сүлд гараг нь Лхагва, амин гараг нь Мягмар, час өдөр нь Бямба, сүлд од нь Бүрваасад. Ивээл жил нь луу, мич, харш жил нь морь. Ажилсаг, сэтгэл гүнзгий, эд юм олох, хураах хуримтлуулах авъяастай. Сэтгэл нь амгалан бус ч явдал мөрөөрөө муу сэтгэлтнээс болгоомжлох явдал үгүй, хөгжилтэй. Гэхдээ түрэмгий ширүүн зангаа нууж байдаг ч жинхэнэ найзаасаа танил нь олон. Хэн хүнд итгэдэггүй, сэтгэхүйнхээ хөгжлийг амьдралдаа ашиглаж чаддаггүй, үнэнч. Хийж байгаа зүйлээ заавал дуусгадаг ч залиар амьдрахыг эрхэмлэдэг. Уур хилэнгийг нь өдөөх, айлгаж цочоох дайсан олонтой. Оюуны ажлыг илүү сонирхдог, өөртөө мөнгө харамладаггүй, үрэлгэн. Хайртай хүндээ бүхнийг зориулдаг. Луу жилтэнтэй амьдралаа холбовол сайн. Амьдралын эхний ба сүүлийн үе нь тайван, харин дунд үе нь саадтай. Ээлтэй эрдэнийн чулуу нь алмаз буюу очир-эрдэнэ, анар, хаш, ногоолин.

ҮXЭР ЖИЛТЭН : Сүлд гараг нь Бямба, амин гараг нь Лхагва, час өдөр нь Пүрэв, амин од нь Зэдра. Ивээл жил нь могой, тахиа, харш жил нь хонь. Үхэр жилтэн дуу цөөнтэй, даруу төлөв, удаан хөдөлгөөнтэй, тогтвортой арга , барил сайтай. Гаднах байдлаар тайван ч хурдан зантай, ажил нь бүтэмж муутай бол тэвчээр алддаг. Хүн захирах дуртай, сайн дарга удирдагч төрдөг. Тэд хөдөлмөрч, аж ахуйч, үндэсний өв уламжлал, ёс заншлаа хүндэтгэдэг. Гэр орондоо байх дуртай, гэр бүл үр хүүхдээ их хайрладаг. Эр, эм нь бие биеээ харддаггүй, эхнэр нөхрийн холбоонд үнэнч сэтгэлийг гол зүйл гэж үздэг. Амьдралын эхний үе тайван, хоёрдох үе нь саадтай. Ээлтэй эрдэнийн чулуу нь гартаам, маргад, шүр.

БАР ЖИЛТЭН : Сүлд гараг нь Пүрэв, амин гараг нь Бямба, час өдөр нь Баасан, сүлд од нь Маргашир, ивээл жил нь морь, нохой, харш жил нь бич. Баатарлаг, чадал ихтэй, сэтгэл хатуу, омог их, өөрөөсөө илүү хүн үгүй хэмээх бодомхой, явдал мөр нь ширүүн, бүдүүн хадуун ааштай, олон зүйлийг эргэцүүлэн боддог, худалдаа наймаа хийх, тоглох наадах дуртай. Их мартамхай, өвчин зовлон тусах нь бага, их төлөв ганцаардмал байдалтай. Тэд ажил хэргийн төлөө өөрийгөө зориулдаг, шудрага зантай ч тогтворгүй жижиг зүйлээр хөөцөлдөж ямар нэг хүнтэй маргалдаж байдаг. Тогтворгүй зантай, хүнд итгэдэггүй, хайр дурлал тал дээр азгүй. Луу, морь жилтэнтэй амьдралаа холбовол сайн. Харин Бичтэй амьдралаа холбовол сүйрнэ. Амьдралын эхний үе нь тайван боловч гэр бүл, мөнгөний асуудалд будилаан гарч магадгүй. Ээлтэй чулуу нь гартаам, анар, бадмаараг, очир-эрдэнэ.

ТУУЛАЙ ЖИЛТЭН : Сүлд гараг нь Пүрэв, амин гараг нь Бямба, час өдөр нь Баасан, сүлд од нь Бүдраабэл, ивээл жил нь гахай, нохой харин харш жил нь тахиа. Туулай жилтэн төлөв даруу, зөөлөн сэтгэлтэй , яриа сайтай боловч болгоомжтой талдаа. Хийсэн зүйл нь чанартай , гэртээ зочин авах дуртай. Тайван, уцаар багатай ч азгүй явдал гарвал амархан гутардаг. Өөрийн мэдэл багатай, амьдрал нь бусдаас их хамаардаг. Тайван амьдралд дуртай, бусдаас юм горьдомхой, голдуу зохиолч, хөгжимчин айлын гэр бүлд төрдөг. Хайр дурлалын асуудалтай их тулгарна. Амьдралаа Туулай, Гахай, Морь жилтэнтэй холбовол их сайн. Амьдралын эхэн үе ба сүүлийн үедээ сэтгэл тайван, дунд үедээ сэтгэл санааны хувьд жаахан дутмаг. Ээлтэй чулуу нь гартаам, биндэрьяа,индранил.

ЛУУ ЖИЛТЭН : Сүлд гараг нь Ням, амин гараг нь Лхагва, час өдөр нь Баасан сүлд од нь Хирдэг, ивээл жил нь бич, хулгана, харш жил нь нохой. Луу жилтэн хээгүй, тайвандуу, хэнэггүй, жижиг маргаанаар хөөцөлддөггүй, хэтэрхий зөөлөн, хүнд итгэмтгий, гэхдээ хэрцгий ширүүн байх тул энэ чанараасаа болоод ихэнхи хүмүүстэй нөхөрлөж чаддаггүй. Мэдрэмж сайтай , амьдралдаа их зүйлсийг шаарддаг ч өөрсдөө бүтээх нь ховор. Хэл амны хувьд тэвчээргүй, хүнтэй хэлэлцэж чаддаг ч түүн шигээ байж чаддаггүй. Төрөл бүрийн авъяастай, боловсролтой хэдий ч сэтгэлийн тэнхээтэй явж чадах нь ховор, ямар ч ажилд оролцож чаддаг. Урдаа том зорилт тавьж түүндээ хүрэх чадвартай боловч тэвчээр зориг, ажилсаг чанар дутмагаас хүрэх нь ховор. Жинхэнэ хайр дурлалаа олсон цагтаа зовлон эдлэхгүй ч амьдралаа хулгана, могойтой холбовол ээлтэй. Амьдралын эхний үе нь саадтай, дараа үеүүд нь тайван, хүссэн бүхэн нь биелэнэ. Ээлтэй эрдэнийн чулуу нь хув ,мана, индранил.

МОГОЙ ЖИЛТЭН : Сүлд гараг нь Мягмар, амин гараг нь Баасан, час өдөр нь Лхагва, сүлд од нь Хасда, ивээл жил нь үхэр, тахиа, харш жил нь гахай. Могой жилтэн уян зантай, хөгжилтэй, царайлаг түүнийгээ амжилт олохдоо үргэлж ашигладаг, яриа биш, сэтгэхүй сайтай, хийх зүйлээ дуустал нь хийдэг. Гаднах байдлаараа тайван сэтгэхүйтэй, санаандаа хүрэхийн тулд дэлхийг ч эргүүлж чадна. Мөнгө зээлдүүлэх дүргүй ч өөртөө таалагдсан, өрөвдсөн хүндээ тусламж их үзүүлдэг , хэтэрхий тусч чанар нь өөрт нь муу нөлөөлдөг. Жижиг зүйлийг хэмээс хэтрүүлдэг, мөнгө санхүүгийн талаар их азтай. Ямар ч ажлыг ямар ч нөхцөлд хийж чадна. Цагаа тулбал маш их ажлыг ч хийж чадна. Тэдний зөн совин, бусдыг мэдрэх чадвар бусад хүнийхээс илүүтэй хөгжсөн байдаг тул өндөр боловсрол эзэмшин сайн сэтгэл зүйч, эмч, багш болж чадна. Могой жилтнүүдийн дунд үзмэрч, гоц авъяастанууд цөөнгүй байдаг. Гэхдээ жаахан залхуу, тэвчээргүй, хартай, хайртай хүнтэйгээ чөлөө завгүй зууралддаг. Өөрөө хөнгөмсөг тул бусдыг өөртэйгээ адил төсөөлдөг. Амьдралаа үхэр жилтэнтэй холбовол ээлтэй. Амьдралын эхэн, дунд үед тайван, сүүлийн үед нь саадтай. Ээлтэй эрдэнийн чулуу нь анар, молор, бадмаараг.

МОРЬ ЖИЛТЭН : Сүлд гараг нь Мягмар, амин гараг нь Баасан, час өдөр нь Лхагва, сүлд од нь Анурад, ивээл жил нь бар, нохой, харш жил нь хулгана. Морь жилтэн бол үнэнч, олон хүн цугларсан газар байх дуртай. Спортын ямар нэг төрлөөр хичээллэх дуртай, сонирхолтой, найрсаг, хөгжөөнтэй, яриасаг, аятайхан төрхтэй. Улс төрд амжилт олдог, түүндээ сэтгэл ханамжтай, хүмүүсийг удирдаж чаддаг, хүний санаа бодлыг хурдан ойлгож тусгадаг. Хөдөлмөрч , соёлтой, сэргэлэн, өөртөө сайн итгэдэггүй. Хийх гэснээ зоригтой хийдэг хэдий ч хувиа хичээдэг, хүний үг авдаггүй, үг хатуу, сэргэх, доройтох нь хялбар, элдэв муу үйлд хэрэгт уруу татагдах нь хялбар тул болгоомжтой байх хэрэгтэй. Сэтгэл нь хурдан хувирамтгай ч сайн санхүүч байж чадна. Ямар ч юмыг хурдан сайн гүйцэтгэдэг. Мэргэжилдээ сайн, хүмүүст магтуулж байх дуртай. Хайр дурлалын төлөө бүхнийг орхидог ч амьдралаа бар, нохойтой холбовол сайн. Амьдралаа хулгана жилтэнтэй холбож болохгүй. Амьдралын эхэн дунд үе нь тайван биш сүүлдээ эе эвтэй сайн. Ээлтэй эрдэнийн чулуу нь анар, бадмаараг, молор.

ХОНЬ ЖИЛТЭН : Сүлд гараг нь Баасан, амин гараг нь Даваа, час өдөр нь Пүрэв, сүлд од нь Бүс, ивээл жил нь гахай, туулай, харш жил нь үхэр. Гадна төрхөөрөө аятайхан, эмзэг зөөлөн сэтгэлтэй, авъяаслаг, байгальд дуртай, гоёмсог хөөрхөн ч хувирамтгай байдлаараа эргэн тойрныхоо хүмүүсийг гутруулдаг. Цаг барьдаггүй, томоогүй явдал нь түүнийг үзэн ядуулахад хүргэдэг. Гэхдээ өөртөө таалагдсан хүмүүст таалагдаж чаддаг. Хүнийг ашиглаж бусдын тооцооноос авч амьдарч чаддаг. Шалтаг хэлэх дуртай, өөрийгөө удирдуулахыг хүсдэг ч урлаг уран сайханд амжилт олох боломжтой. Гаднах төрхөөрөө зөөлөн зантай ухаалаг, гэхдээ олон ааштай өөрийн мэдэл багатай, амьдрал нь бусдаас өглөг горьддог. Хурдан юм уу, удаан ярьдаг, яриа муутай, хайр дурлалын асуудалтай их тулгардаг. Амьдралаа гахай, туулай, морь жилтэнтэй холбовол сайн. Амьдралын эхэн, сүүлд сэтгэл тайван, харин дунд үедээ сэтгэл санааны хувьд дутмаг байна. Ээлтэй эрдэнийн чулуу нь гартаам, индранил.

БИЧ ЖИЛТЭН : Сүлд гараг нь Баасан, амин гариг нь Пүрэв, час өдөр нь Мягмар, сүлд од нь Бүс. Ивээл жил нь хулгана, луу, харш жил нь бар. Бич жилтэн наргианч чанараараа онцгой, хамт олон нь тэд нарт дуртай. Яриа сайтай, бусдад өөрийгөө сайнаар ойлгуулж чаддаг. Залирхуу өөрийгөө магтах дуртай бусдыг үзэн яддаг, шуналтай. Мэдлэг боловсролтой, түүнийгээ дээшлүүлэх эрмэлзэлтэй, сонин хачин зүйлийг сонирхдог, ой тогтоцын байдал нь тэдний эмх замбраагүй амьдралд тус болдог. Хэцүү асуудлыг хурдан шийдэж чаддаг ч эхэлсэн зүйлээ дуусгалгүй орхидог. Хүмүүсийг хуурч чаддаг, биеэ даамтгай. Уруудаж өгсөх нь хурдан, өөрийнхөө бодсоноор явдаг, хэрэгцээ гарвал худал хэлж хуурамч хэрэг хийж чадна. Тэднийг хэтэрхий уурлуулж загнаж болохгүй. Эрх тушаал хөөцөлддөг төдийгүй мөнгөний асуудал дээр залирхуу, бүх салбарт сайн ажилладаг. Хайр дурлалд аз муутай ч гутранги байдлаас алиа зан нь авардаг. Амьдралаа луу, хулганатай холбовол сайн, амьдралын эхэн үе нь аз жаргалтай, тайван ч дунд үе нь саадтай, ээлтэй эрдэний чулуу нь гартаам, биндэрьяа, болор.

ТАХИА ЖИЛТЭН : Сүлд гараг нь Баасан, амин гараг нь Пүрэв, час өдөр нь мягмар, сүлд од нь Зэдра, ивээл жил нь могой, үхэр, харш жил нь туулай. Тахиа жилтэн өөрийнхөө хэлж ярьж буй зүйлээсээ огт зовдоггүй. Хаяа хэрцгий, ууртай, бодсон санаснаа шууд хэлдэг, хүний хараа хяналтанд байх дуртай. Юун дээр ч өөрийнхөөрөө зүтгэдэг, онцгойдуу хувцасладаг. Нүдний харц бусдыг ширтэмхий, далдуур бусадтай нөхөрлөх дуртай. Их сэтгэдэг, эрэлхэг зоригтой, хэрэгцээ гарвал амьдралаараа дэнчин тавина. Оролдлого сайтай, их хөдөлмөрч. Хэрээсээ хэтэрсэн юмаар оролдох дуртай, бүтэхгүй бол амархан гутардаг, зөв ажлаа олж xийвэл баяжина. Олны дунд амьдрах дуртай. Том санхүүгийн ажил руу зүтгэх дуртай ч эдийн засагч болж чадахгүй, мөнгө амархан үрдэг. Үхэртэй амьдралаа холбовол жаргана. Үнэнч, хайртай хүнээ үргэлж хажуудаа байлгах дуртай. Амьдралынх нь сүүлчийн үед нь нэг сүйрэл, нэг ололт ээлжилнэ. Ээлтэй эрдэний чулуу нь очир-эрдэнэ, бадмаараг, молор.

НОХОЙ ЖИЛТЭН : Сүлд гараг нь Даваа, амин гараг нь Лхагва, час өдөр нь Пүрэв, сүлд од нь Аслис, ивээл жил нь бар, морь, харш жил нь луу. Нохой жилтэн нь дотуур тамиртай, хэрэгцээтэй үед санал бодлоо хэлдэг, зөрүүд зантай аливааг өөдөргөөр төсөөлдөггүй, гутрангуйгаар үздэг. Шударга бус зүйлд дургүйцдэг. Гадна төрxөөрөө хүйтэн харагдаг. Гэхдээ энэ нь худлаа. Үнэнч, шударга, нууц сайн хадгалдагч ч олон хүний дунд байх дургүй. Ажилгүй, азгүй тохиолдолд их гутардаг ч мөнгөний хэрэгцээ гарвал өөрийгөө хэнээс ч илүү хангаж чадна. Үйлдвэрийн салбарт гарамгай удирдагч, хүмүүжүүлэгч, хаа ч явсан үнэнч , ухаалаг, гэхдээ тэр нь нилээд хэцүү. Морь, туулай жилтэнтэй амьдралаа холбовол сайн ээлтэй эрдэнийн чулуу нь гартаам, хув.

ГАХАЙ ЖИЛТЭН : Сүлд гараг нь Лхагва, амин гараг нь Мягмар, час өдөр нь Бямба, сүлд од нь Браний, ивээл жил нь туулай, хонь, харш жил нь могой. Гахай жилтэн хүнд итгэмтгий муу санаагүй, хэнийг ч хуурдаггүй, гэхдээ хүч дорой хүмүүс биш, эе эвийг эрхэмлэдэг боловч сайн муу үйлдлийг алийг нь ч хийж чадна. Цөөн тооны найзтай, тэднийхээ төлөө юуг ч хийнэ. Таалагдсан хүндээ их анхааралтай ханддаг. Эмэгтэйчүүд нь бэлэг өгөх, баяр ёслол зохиох дуртай. Гэрийн сайн эзэгтэй, аливаа ажилд үнэн сэтгэлээсээ ханддаг, сайн эхчүүд. Мэдрэмж сайтай учир уран зохиол уянгын зүйлд их амжилт олдог. Ажил, амьдралдаа их зүтгэдэг, мөнгөтэй болж чаддаг ч гахайг хүн ашиглахыг боддог. Амьдралаа туулай жилтэнтэй холбовол сайн. Заль гаргаддаггүй, илэн далангүй.Зөв юмны төлөө хөөцөлддөг, хөгжилтэй, ярихдаа ярьсан шиг ярьдаг. Юм мэдэж авахыг эрхэмлэдэг ч гэхдээ учрыг нь олохгүй их юм уншина. Харахад мэдлэгтэй мэт боловч тийм биш. Аливаа ажлыг өөрийн арга барилаар хийдэг, юм хийхийн өмнө их боддог. Сэтгэлийн тэнхээ сайтай, амьдралын эхэн сүүлч үе нь тайван ч харин дунд үед нь гэр бүлийн асуудал их тулгарна. Ээлтэй эрдэнийн чулуу нь гартаам, биндэръяа, шүр.

Эх сурвалж: Д. Нямдаваагийн “Уншихгүй байж болохгүй” ном , taninmedehui.blogspot.com